| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04510/И |
| Дугаар | 184/ШШ2024/02669 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/02669
2024 05 14 184/ШШ2024/02669
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, MN tower ******* давхар *******07 тоот хаягт байрлах ******* финанс ББСБ ХХК /рд:*******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, өнөр хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /рд:/
Зээлийн гэрээний үүрэгт 507,595 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "******* финанс ББСБ" ХХК нь 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 4574 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 899,900 /Найман зуун ерэн есөн мянга есөн зуу/-н төгрөгийн барааг сарын 2,9% хүүтэйгээр 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр "Сайн Интернэшнл" ХХК-с Realme 9i маркын гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн-Интернэшнл ХХК-ийн Хаан банкин дахь дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.9-т зээлийн гэрээг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсгийн 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дахь хэсэг-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ийнхүү 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар зээлдэгчийн, Үндсэн зээлийн үлдэгдэл: 454,770/Дөрвөн зуун тавин дөрвөн мянга долоон зуун дал/-и төгрөг Төлөх ёстой хүү: 49,210/Дөчин есөн мянга хоёр зуун арав/-н төгрөг Нэмэгдүүлсэн хүү: 3,615/Гурван мянга зургаан зуун арван тав/-н төгрөг, Нийт: 507,595/Таван зуун долоон мянга таван зуун ерэн тав/-н төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь ******* финанс ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* финанс ББСБ ХХК-с зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн Хаш-Эрдэнэ овогтой г тус шүүхэд шилжүүлж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Х. нь 2024 оны 05 сарын 07-ны өдөр 507,595 төгрөгөөр зээлээ бүрэн хааж дууссан тул манай байгууллагын зүгээс нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна. Хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК нь хариуцагч Х.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 507,595 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзан энэ талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтэд ...******* финанс ББСБ-с зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн Хаш-Эрдэнэ овогтой г тус шүүхэд шилжүүлж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Х. нь 2024 оны 05 сарын 07-ны өдөр 507,595 төгрөгөөр зээлээ бүрэн хааж дууссан тул... гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжих, татан авах эсэх нь түүний эрх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл шаардлагагүй байдаг.
Энэхүү нэхэмжлэгчийн татгалзал нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, *******3 дугаар зүйлийн *******3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ******* финанс ББСБ ХХК нь хариуцагч Х.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 507,595 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг 15,878 төгрөгөөс 15,878 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 15,878 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН