Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/02670

 

2024 05 14 1*******4/ШШ2024/02670

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, ялалт плаза, ******* давхар *******03 тоот хаягт байрлах ******* ББСБ ХХК /рд:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, хайрхан 2 гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:УП02241*******12/

Зээлийн гэрээний үүрэгт 3,112,499.94 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Намхайдагва овогтой Ганхөлөг нь "******* ББСБ" ХХК- тай 2022.01.05-ний өдөр 19 тоот Зээлийн гэрээ байгуулан 1,939,*******00 төгрөгийг жилийн 36.0%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан болно. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гэрээний нөхцөлд зааснаар биелүүлэхгүй ноцтой зөрчил гаргасан тул 2024.03.22-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,729,705.66 төгрөг төлөх ёстой хүү 1,242,545.72 төгрөг нэмэгдүүлсэн хүү 134,24*******.57 төгрөг нотариатын зардалд 6,000 төгрөг, нийт 3,112,499.94 төгрөгний үлдэгдэлтэй байна. Иймд зээлийн гэрээний төлбөрт 3,112,499.94 төгрөгийг Намхайдагва овогтой Ганхөлөг-р гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Намхайдагва овогтой Ганхөлөг би ******* ББСБ ХХК-аас 3,112,499.94 төгрөгийн хэрэглээний зээл авснаа хүлээн зөвшөөрч байна. 2024.03.14-ний өдөр 5125015001 данс руу 150,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 2,962,499.94 төгрөгийг 5 сарын хугацаанд хувааж төлнө. Үүнд: 2024.05.20-нд 592,499 төгрөг, 2024.06.20-нд 592,499 төгрөг, 2024.07.20-нд 592.499 төгрөг, 2024.0*******.20-нд 592,499 төгрөг, 2024.09.20-нд 592,499 төгрөг байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ББСБ ХХК нь Н.Ганхөлөгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,112,499.94 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд Намхайдагва овогтой Ганхөлөг би ******* ББСБ ХХК-аас 3,112,499.94 төгрөгийн хэрэглээний зээл авснаа хүлээн зөвшөөрч байна. 2024.03.14-ний өдөр 5125015001 данс руу 150,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 2,962,499.94 төгрөгийг 5 сарын хугацаанд хувааж төлнө. Үүнд: 2024.05.20-нд 592,499 төгрөг, 2024.06.20-нд 592,499 төгрөг, 2024.07.20-нд 592.499 төгрөг, 2024.0*******.20-нд 592,499 төгрөг, 2024.09.20-нд 592,499 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024.04.29-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ М.Цэрэнтунгалаг, Г.Оюунцэцэг нарт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 32,375 төгрөгийг улсын орлогоос, 32,375 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ганхөлөг нь нэхэмжилсэн шаардлагын 3,112,499.94 төгрөгөөс 2024.03.14-ний өдөр 150,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 2,962,499.94 төгрөгийг 5 сарын хугацаанд хувааж төлнө. Үүнд: 2024.05.20-нд 592,499 төгрөг, 2024.06.20-нд 592,499 төгрөг, 2024.07.20-нд 592.499 төгрөг, 2024.0*******.20-нд 592,499 төгрөг, 2024.09.20-нд 592,499 төгрөг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 32,375 төгрөгийг улсын орлогоос, 32,375 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН