| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04094/И |
| Дугаар | 184/ШШ2024/02682 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/02682
*******24 05 14 184/ШШ*******24/02682
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу, Сүхбаатарын талбай, ******* тауэр ******* давхар, ************** тоот хаягт байрлах, ******* ******* ХК /рд:*******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Төмөр зам гудамж 22 байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт /рд:ЧД650*******008/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Төмөр зам гудамж 22 байр, ******* тоот хаягт оршин суух, овогт /рд:УУ9*******10465/
Зээлийн гэрээний үүрэгт 2,942,710.41 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Г., Г. нараас нь тус байгууллагаас *******19 оны 06-р сарын 13-ны өдөр 308*******0791 дугаартай Зээлийн эрхийн гэрээ байгуулж 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн зээлийг 24 /Хорин дөрвөн/ сарын хугацаатай, сарын 5% /Таван/ хувийн хүүтэйгээр зээлсэн болно. Зээлийн төлбөрийг төлөөгүй нийт 1800 гаруй хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, хаягаар очиж байсан. Иймд Г.гаас нийт 2,942,710.41 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г., Г. нарт холбогдох 2,942,710.41 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 542,71.41 төгрөгөөр багасгаж, хариуцагч Г.ээс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,400,000 төгрөгийг хариуцагч Г. нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,400,000 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу *******24.06.*******-ний өдрийн дотор 400,000 төгрөг, *******24.07.*******-ний өдрийн дотор 400,000 төгрөг, *******24.08.*******-ний өдрийн дотор 400,000 төгрөг, *******24.09.*******-ний өдрийн дотор 400,000 төгрөг, *******24.10.*******-ний өдрийн дотор 400,000 төгрөг, *******24.*******.*******-ний өдрийн дотор 400,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ХК нь Г., Г. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,942,710.41 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд ******* мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г., Г. нарт холбогдох 2,942,710.41 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 542,710.41 төгрөгөөр багасгаж, хариуцагч Г.ээс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,400,000 төгрөгийг хариуцагч Г. 6 сарын хугацаанд буюу *******24.06.*******-нд 400,000 төгрөг, *******24.07.*******-нд 400,000 төгрөг, *******24.08.*******-нд 400,000 төгрөг, *******24.09.*******-нд 400,000 төгрөг, *******24.10.*******-нд 400,000 төгрөг, *******24.*******.*******-нд 400,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Г.т холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар *******24 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* ******* ХХК нь төлөөлүүлэх эрхээ Т.Одгэрэл, Б.Цэдэнпил нарт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,034 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 31,*******7 төгрөгийг улсын орлогоос, 31,*******7 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй байна.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,942,710.41 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 542,710.41 төгрөгөөр багасгаж, хариуцагч Г.ээс татгалзаж үлдэх 2,400,000 төгрөгийг хариуцагч Г. бүхэлд нь хүлээн зөвшөөрч 6 сарын хугацаанд буюу *******24.06.*******-нд 400,000 төгрөг, *******24.07.*******-нд 400,000 төгрөг, *******24.08.*******-нд 400,000 төгрөг, *******24.09.*******-нд 400,000 төгрөг, *******24.10.*******-нд 400,000 төгрөг, *******24.*******.*******-нд 400,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч Г.т холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,034 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 31,*******7 төгрөгийг улсын орлогоос, 31,*******7 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН