| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04566/И |
| Дугаар | 184/ШШ2024/02729 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2024/02729
*******0*******4 05 *******6 *******84/ШШ*******0*******4/0*********************9
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, ХМК-д байрлах Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэс /рд:*******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, булаг, ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:ЙЮ*******006**************09/
Зээлийн эргэн төлөлтийн төлбөрт *******,008,500 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Зээлийн эргэн төлөлтийн төлбөрт *******,008,500 /Нэг сая найман мянга таван зуун төгрөг/ гаргуулах тухай Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн *******0*******9 оны 0******* дүгээр сарын *******4- ний өдрийн 0******* дүгээр тогтоолоор Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд Цэрэндорж овогтой ******* /РД:ИЮ*******006**************09/ нь *******0*******9 онд 3,000,000 (гурван сая) төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу 36 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх *******,000,000 (нэг сая) төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.3-т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү. Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй иргэн Цэрэндорж овогтой *******д холбогдох иргэний хэрэгт Улсын тэмдэгтийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 заалтын дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү. /Нотариатын зардал, үйлчилгээний хураамж 8500 (найман мянга таван зуун) төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Миний бие Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул эвлэрэх хүсэлтэй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс нь Ц.*******д холбогдуулан зээлийн эргэн төлөлтийн төлбөрт *******,008,500 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.*******д холбогдох *******,008,500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.******* нь нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.*******, 64.*******-т зааснаар *******0*******4 оны 04 дүгээр сарын *******5-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс нь төлөөлүүлэх эрхээ Г.Наранбатад олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид *******4,3************** төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэст олгох нь зүйтэй байна.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******, *******5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй, Ц.*******д холбогдох зээлийн эргэн төлөлтийн төлбөрт *******,008,500 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.*******д холбогдох *******,008,500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид *******4,3************** төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэст олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН