| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04325/И |
| Дугаар | 184/ШШ2024/02730 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 184/ШШ2024/02730
2024 05 16 184/ШШ2024/0*******30
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж, Ай Си тауэр, ******* давхар, *******01А тоотод байрлах ******* ******* ББСБ ХХК /рд:*******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт /рд:/
Зээлийн гэрээний үүрэгт 7,109,6*******.36 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Зээлдэгч Н. нь манай компанитай 2022 оны 9 дүгээр сарын *******-ны өдөр L2140**************/01 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч Н.-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас: 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 7100017109 дугаартай зээлийн дансны дугаартай, 5,080,000.00 /таван сая наян мянган төгрөг/-ийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5597012623 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд: 1. 2022 оны 9 дүгээр сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь: - Үндсэн зээл: 4,729, 177.24 /дөрвөн сая долоон зуун хорин есөн мянга нэг зуун далан долоон төгрөг хорин дөрвөн мөнгө / - Шимтгэл: 0.00 - Үндсэн хүү: 2,358,993.77 /хоёр сая гурван зуун тавин найман мянга есөн зуун ерөн гурван төгрөг далан долоон менге / - Нэмэгдүүлсэн хүү: 4,975.36 /дөрвөн мянга есөн зуун далан таван төгрөг гучин зургаан мөнгө / - Нийт: 7,093,1*******.36 /долоон сая ерөн гурван мянга нэг зуун дөчин зургаан төгрөer гучин зургаан мөнгө / Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 16,500.00 /арван зургаан мянга таван зуун төгрөг/ төгрөг. Иймд хариуцагч Н.с нийт 7,109,6*******.36 /долоон сая нэг зуун есөн мянга зургаан зуун дөчин зургаан төгрөг гучин зургаан мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Миний бие Н. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч сар бүр график тогтоож төлж барагдуулах хүсэлтэй байна. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,015,663 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,015,663.77 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,015,663.77 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,015,663.77 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,015,663.77 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,015,663.77 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,015,663.77 төгрөг тус тус төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ББСБ ХХК нь Н.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,109,6*******.36 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд Миний бие Н. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч сар бүр график тогтоож төлж барагдуулах хүсэлтэй байна. 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,015,663 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,015,663.77 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,015,663.77 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,015,663.77 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,015,663.77 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,015,663.77 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,015,663.77 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ Д.Ижилмөрөнд олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,704.34 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 64,352.17 төгрөгийг улсын орлогоос, 64,352.17 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,109,6*******.36 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.т холбогдох 7,109,6*******.36 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт Н. нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,109,6*******.36 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 7 сарын хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,015,663 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,015,663.77 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,015,663.77 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,015,663.77 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,015,663.77 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 1,015,663.77 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,015,663.77 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,704.34 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 64,352.17 төгрөгийг улсын орлогоос, 64,352.17 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН