| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/03148/И |
| Дугаар | 184/ШШ2024/02781 |
| Огноо | 2024-05-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2024/02781
2024 05 20 184/ШШ2024/02781
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 7 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, алтан овоо ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогтой ******* ******* /рд: *******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, овогт /рд: /
Нэхэмжлэлийн шаардлага: Автомашны нэр шилжүүлж, 500,000 төгрөг гаргуулах
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Э.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Аззаяа оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2023.08.25-нд улсын дугаартай Hyundai Sonata 5 маркийн машинаа үнэ тохирч 1,500,000 төгрөгөөр зарсан ба 1,000,000 төгрөг авсан. Үлдэх 500,000 төгрөгийг өнөө, маргаашгүй өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй байна. Тухайн машиныг цааш нь өөр хүнд зарсан гэсэн. Машины торгууль надад ирдэг. Иймд уг автомашиныг хариуцагч Э.ийн нэр дээр шилжүүлж, 500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 500,000 төгрөгийн 140,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх *******0,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн хамт хариуцагч Э. нь 2024 оны 06 сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулах, нэхэмжлэгч нь улсын дугаартай Hyundai Sonata 5 маркийн автомашиныг хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгөхөөр эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.ид холбогдуулан автомашны нэр шилжүүлж, 500,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 500,000 төгрөгийн 140,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх *******0,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн хамт хариуцагч Э. нь 2024 оны 06 сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулах, нэхэмжлэгч нь улсын дугаартай Hyundai Sonata 5 маркийн автомашиныг хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцжээ.
3. Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
4.Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.ид холбогдох автомашны нэр шилжүүлж, 500,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 500,000 төгрөгийн 140,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх *******0,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн хамт хариуцагч Э. нь 2024 оны 06 сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулах, нэхэмжлэгч нь улсын дугаартай Hyundai Sonata 5 маркийн автомашиныг хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70,200+15,650/ нийт 85,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, эвлэрлийн гэрээ ёсоор 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН