| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2024/05038/И |
| Дугаар | 184/ШШ2024/02983 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2024/02983
| 202******* 05 29 | 18*******/ШШ202*******/02983 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, бага тойруу *******, 07 тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /рд:*******5150*******1/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******2 дугаар хороо, одонт 2******* гудамж, 11******* тоот хаягт оршин суух, овогт /рд:ЦГ73101**************7/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,119,108.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202******* оны 05 сарын 28-ны өдөр хүлээн авч, 202******* оны 05 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Ц. нь манай компанитай 2022 оны 0******* сарын 0*******-ны өдөр №Т-БЗГ/20222-**************079 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,999,700 төгрөгийг сарын 2,55 хувийн хүүтэй, 3******* сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Ц. нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Samsung MS23K3*******1*******AK/BW загварын бичил долгионы зуух, Oishii SM*******001S загварын холигч, Oishii O55B******* загварын плитка, LG F2J3HS0W загварын угаалгын машин, Hana SMD2-*******9G SBS загварын хөргөгчийг Пи Си Молл ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Ц. нь №Т-БЗГ/20222-**************079 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2023 оны 12 сарын 12-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,352,597.*******8 төгрөг төлөх байснаас *******9*******,000 төгрөг төлж, 2,*******58,597.*******8 төгрөг төлөөгүй *******35 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.******* дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Ц. нь зээлийн гэрээний 5.2.1 дэх хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй. Зээлдэгч Ц. нь №Т-БЗГ/20222-**************079 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2023 оны 12 сарын 12-ны байдлаар үндсэн зээл 3,778,5*******1 төгрөг, зээлийн хүү 1,293,997.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү **************,5*******9.7******* төгрөг, нийт 5,119,108.01 төгрөгийн зээлийн өртэй болоод байна. Иймд зээлдэгч Ц.ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 5,119,108.01 төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт ******* ******* ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ц.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,119,108.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.
Эвлэрлийн гэрээнд: ....******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.т холбогдох 5,119,108.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,119,108.01 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд 202******* оны 0******* сарын 30-ны өдөр 850,000 төгрөг, 202******* оны 07 сарын 30-ны өдөр 850,000 төгрөг, 202******* оны 08 сарын 30-ны өдөр 850,000 төгрөг, 202******* оны 09 сарын 30-ны өдөр 850,000 төгрөг, 202******* оны 10 сарын 30-ны өдөр 850,000 төгрөг, 202******* оны 11 сарын 30-ны өдөр 8*******9,108.01 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байна гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ц.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,119,108.01 төгрөг гаргуулах тухай ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 202******* оны 0******* сарын 30-ны өдөр 850,000 төгрөг, 202******* оны 07 сарын 30-ны өдөр 850,000 төгрөг, 202******* оны 08 сарын 30-ны өдөр 850,000 төгрөг, 202******* оны 09 сарын 30-ны өдөр 850,000 төгрөг, 202******* оны 10 сарын 30-ны өдөр 850,000 төгрөг, 202******* оны 11 сарын 30-ны өдөр 8*******9,108.01 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9*******,85******* төгрөгөөс *******8,*******28 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* дүүргийн Татварын хэлтсийн данснаас *******8,*******28 төгрөг, хариуцагч Ц.ээс *******8,*******28 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.******* дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
*******.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ