| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/03660/И |
| Дугаар | 184/ШШ2024/02792 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2024/02792
2024 05 21 1*******4/ШШ2024/02792
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* гудамж, Pro-One оффис ******* тоот хаягт байрлах, ******* финанс ББСБ ХХК /РД: 605*******62/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, хангайн 4 гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт /РД: ЛК*******2040709/
Зээлийн гэрээний үүрэгт 3,447,21*******.63 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ******* финанс ББСБ ХХК нь 2021 оны 12 сарын 10-ны өдөр 2*******20121 тоот зээлийн гэрээгээр хариуцагчид 2,549,900 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Сайн интернэшнл ХХК-иас 49Ү*******РА загварын Lap top худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, эргэн төлөлт огт хийгээгүй. Иймд зээлийн гэрээний 3.2, 7.2-т заасан нөхцөл байдлыг хариуцагч үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. 2024 оны 04 сарын 10-ны өдрийн байдлаар зээлдэгийн үндсэн зээлийн үлдэгдэл 2,259,*******31.5******* төгрөг, хүү 1,151,249 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 27,63*******.05 төгрөг, нотариатын зардал *******,500 төгрөг, нийт 3,447,21*******.63 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ц. нь ******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,447,21*******.63 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 07 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 0******* сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 0******* сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 09 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 10 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 10 сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны ******* сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны ******* сарын 30-ны өдөр 697,21*******.63 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* финанс ББСБ ХХК нь Ц.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,447,21*******.63 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлага 3,447,21*******.63 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 06 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 07 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 0******* сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 0******* сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 09 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 10 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 10 сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны ******* сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны ******* сарын 30-ны өдөр 697,21*******.63 төгрөгөөр нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ Э.Уянгад олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,106 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,053 төгрөгийг улсын орлогоос, 35,053 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,447,21*******.63 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлага 3,447,21*******.63 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 06 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 06 сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 07 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 07 сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 0******* сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 0******* сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 09 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 09 сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 10 сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 10 сарын 30-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны ******* сарын 15-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны ******* сарын 30-ны өдөр 697,21*******.63 төгрөгөөр нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,106 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 35,053 төгрөгийг улсын орлогоос, 35,053 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН