Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/02793

 

20******* 05 21 *******4/ШШ20*******/02793

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 6, ******* тоот хаягт байрлах ******* ******* ХХК /рд:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, одонт ******* гудамж, ******* тоот хаягт бүртгэлтэй боловч, Баянгол дүүрэг, ******* хороо, *******в байр, тоот хаягт оршин суух, овогт /рд: /

Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 4,*******1,606.53 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б. нь манай компанитай 2023 оны ******* сарын 17-ны өдөр ажиллагсдын *******ийн нөхцлөөр МШ-СТГ/2023-1*******547 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан 4,299,900 төгрөгийг сарын 1,80 хувийн хүүтэйгээр, ******* сарын хугацаатайгаар гар утсыг худалдан авах зориулалтаар түрээсэлж авсан. Зээлдэгч Б. нь 2023 оны 10 сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул *******ийн нөхцөлийг энгийн нөхцөл рүү шилжүүлэн НӨ-СТГ/2023-160289 тоот барьцаат *******ийн гэрээ байгуулан 3,894,149.22 төгрөгийг сарын 2,98 хувийн хүүтэйгээр, 21 сарын хугацаатайгаар өөрчлүүлсэн. Түрээслэгч Б. нь манай байгууллагаас олгосон санхүүгийн түрээсийн гэрээний дагуу Apple iPhone 14 Pro Deep Purple 128GB MQ0G3ZP/A загварын rap утсыг Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд лизингийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Түрээслэгч Б. нь НӨ-СТГ/2023-160289 тоот санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж ******* авснаас хойш 20******* оны 04 сарын -ний өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 1,276,777.40 төгрөг төлөх байснаас нийт 350,000 төгрөг төлж, 926,777.40 төгрөгийг лизингийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 143 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Мөн Монгол улсын Иргэний хуулийн 312.1 Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг т т хүлээнэ гэж заасан байна. Санхүүгийн түрээсийн гэрээний 6.1-т заасны дагуу түрээслэгч хугацаандаа түрээсийн гэрээний төлбөрийг төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн нөхцөл байдал үүссэн. Мөн т гэрээний 6.7-д Энэхүү гэрээний 6.1-т заасан үүргийн зөрчлийг түрээслэгч ердийн боломжит хугацаанд арилгаагүй тохиолдолд гэрээг тэр даруй шууд цуцлах эрхтэй. Түрээслэгч Б. нь НӨ-СТГ/2023-160289 тоот Санхүүгийн түрээсийн гэрээний дагуу төлөх ёстой лизингийн үлдэгдэл нь 20******* оны 04 сарын -ний өдрийн байдлаар үндсэн ******* 3,846,250.43 төгрөг, лизингийн хүү 331,019.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,336.85 төгрөг, нийт 4,*******1,606.53 төгрөгийн өртэй болоод байна. Иймд түрээслэгч Б.гээс санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт нийт 4,*******1,606.53 төгрөгийн өр төлбөрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 4,*******1,606.53 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ХХК нь Б.д холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 4,*******1,606.53 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага 4,*******1,606.53 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг т т дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.д холбогдох санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 4,*******1,606.53 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,856 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 40,928 төгрөгийг улсын орлогоос, 40,928 төгрөгийг хариуцагч Б.гээс т т гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН