| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2023/1095/З |
| Дугаар | 128/ШШ2023/0995 |
| Огноо | 2023-12-19 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2023/0995
2023 12 19 128/ШШ2023/0995
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгалийн дүгнэлттэй Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч Д.Батхүүд холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч Д.Батхүү тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ: “...Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Уранбайгалийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгаль: “...Зам тээврийн прокурор хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Батхүүгийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №00079780 дугаартай шийтгэлийн хуудсанд”...Б.Аюургинагийн үйлдсэн малаа хориг хашаанд оруулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул” гэж бичсэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул” гэж өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг гаргасан байна.
Улмаар Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч Д.Батхүүгээс 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, зохих өөрчлөлтийг оруулах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан болохыг тайлбарласан.
Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгалийн дүгнэлттэй Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч Д.Батхүүд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгалийн гаргасан “Зам тээврийн прокурор хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Батхүүгийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №00079780 дугаартай шийтгэлийн хуудсанд”...Б.Аюургинагийн үйлдсэн малаа хориг хашаанд оруулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул” гэж бичсэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул” гэж өөрчлөлт оруулах” дүгнэлтийг хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газрын Төмөр замын тээврийн хяналтын улсын байцаагч Д.Батхүү зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОДМАА