Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2023/0995

 

2023            12           19                                             128/ШШ2023/0995  

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа би,  ******* ******* ******* ******* прокурор Н.У******* дүгнэлттэй *******, ******* ******* ******* улсын байцаагч Д.Бд холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

*******, ******* ******* ******* улсын байцаагч Д.Б тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ: “...******* ******* ******* ******* прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.У******* 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 26 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ******* ******* прокурор Н.У*******: “...******* прокурор ******* ******* ******* улсын ахлах байцаагч Д.Бгийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №0******* дугаартай шийтгэлийн хуудсанд”...Б.А*******гийн үйлдсэн малаа хориг хашаанд оруулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул” гэж бичсэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул” гэж өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг гаргасан байна.

Улмаар *******, ******* ******* ******* улсын байцаагч Д.Бгээс 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, зохих өөрчлөлтийг оруулах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү ******* дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, ******* ******* ******* ******* прокурор Н.У******* дүгнэлттэй *******, ******* ******* ******* улсын байцаагч Д.Бд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн ******* ******* ******* ******* прокурор Н.У******* гаргасан “******* прокурор ******* ******* ******* улсын ахлах байцаагч Д.Бгийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №0******* дугаартай шийтгэлийн хуудсанд”...Б.А*******гийн үйлдсэн малаа хориг хашаанд оруулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул” гэж бичсэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул” гэж өөрчлөлт оруулах” дүгнэлтийг хариуцагч *******, ******* ******* ******* улсын байцаагч Д.Б зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.ОДМАА