Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2024/03081

 

2024 06 03 184/ШШ2024/0 3081

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор хаягт байрлах, ******* ББСБ ХХК /рд:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр, 2 орц, 10 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд: Г*******/

Зээлийн гэрээний үүрэгт 660,246 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Э.******* нь ******* ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021.12.*******-ны өдөр 140000698875 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, хугацаанд нь төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Э.******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 04 сарын 05-ны өдөр сарын 2,6 хувийн хүүтэй 400,000 төгрөгийг зээлээр авсан. Э.******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Э.*******ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 03 сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 400,000 төгрөг, зээлийн хүү *******4,637 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,609 төгрөг, нийт 660,246 төгрөг төлөхөөр байна. Иймд Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хууль, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэн Э.*******аас зээлийн гэрээний үүрэгт 660,246 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: ******* ББСБ ХХК болон хариуцагч Э.******* нар нь дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 660,246 төгрөгийг 2024 оны 06 сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Мобифианс ББСБ ХХК нь Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 660,246 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 660,246 төгрөгийг 2024 оны 06 дугаар 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ М.Сугармаад олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,396 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 10,198 төгрөгийг улсын орлогоос, 10,198 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 660,246 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 660,246 төгрөгийг 2024 оны 06 дугаар 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,396 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 10,198 төгрөгийг улсын орлогоос, 10,198 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН