Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 0348

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч Ж.Түвшинболд нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ярин овгийн Жамъянсүрэнгийн Түвшинболдод холбогдох 1725000000093 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Ярин овгийн Жамъянсүрэнгийн Түвшинболд, Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгий Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 3-44 тоотод оршин суудаг, урьд нь 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:ЗЕ79090419/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Ж.Түвшинболд нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын, Баянбулаг багийн 3-43 тоотод хамтран амьдрагч Б.Дуламжавыг 2017 оны 07 дугаар сар, 8 дугаар сарын 22, 29-ний өдрүүдэд зодож эрүүл мэндэд  нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Дуламжавын ... “2017 оны 07 дугаар сары дундуур гэртээ байхдаа архи уусан үедээ агсам тавьж арматурын төмрөөр зүүн талын гуя хэсэг рүү цохиж зодсон. 2017 оны 08 сарын 22-ны өдөр Түвшинболд согтуу орж ирээд намайг бусадтай хий хардан зүүн нүд хэсэг рүү цохисон. Тэр үед миний хавирга их сонин болоод цээж хэсэг рүү хөндүүрлэж эхэлсэн.

2017 оны 08 сарын 29-ний өдөр бас согтуу орж ирээд чи хуучин нөхөртэйгээ уулзах гэж байна уу гэж уурлахаар нь би гэрээс гарах гэхэд миний үснээс зулгааж гэртээ оруулаад нүүр хэсэг болон толгой руу гараараа 3-4  удаа цохисон. 2017 оны 08 сарын 22-ны өдөр зодуулснаас болж миний зүүн талын хавирга хэсгээр их өвддөг. Хүнд юм өргөхөөр их өвддөг. Амьсгаа давчдаад ханиалгаж болохгүй, хэвтэж босоход их хэцүү болчихсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-11-р хуудас/

 

2. Гэрч Б.Даваадуламын ... “2017 оны 09 сарын 06-ны өдөр би Дуламжавтай утсаар ярьж байхад Дуламжав ёо гэж дуугараад утас нь тасраад холбогдох боломжгүй болчихсон. Би дотроо Дуламжавыг цохиод авчихсан байх гэж бодоод эгч Чанцалдулам, дүү Даваадулам нартай холбогдож хамт Түвшинболд гэх залуугийн гэрт очиход Дуламжавын нүд нь хөхөрчихсөн, зүүн хавирга хэсгээр их өвчтэй, амьсгалж чадахгүй, босож сууж чадахгүй байдалтай байсан” ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-р хуудас/

 

3. Гэрч Н.Лхагвасүрэнгийн ... “2017 оны 09 сарын 06-ны өдөр Түвшинболдын гэрт очиход Дуламжав эгч бид нарт Түвшинболд олон удаа намайг зодсон, төмрөөр хүртэл зодож байсан. Намайг битгий зодооч гэж гуйхад хүртэл тоохгүй зоддог гэж хэлсэн. Дуламжавын биеийн байдал их муу, биеийн ил харагдах хэсэг хөхөрсөн, шарх сорви ихтэй байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-р хуудас/

 

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 сарын 08-ны өдрийн 747 дугаартай дүгнэлтийн “Б.Дуламжавын биед цээжний зүүн талын 5-9-р хавиргануудын хугарал, тархи доргилт, нүүр, нуруу, зүүн хөхөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр хөлний гуя, өвдөг, шилбэнд зулгаралт үүсчээ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Цээжний зүүн талын 5-9-р хавиргануудын хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт болон Ж.Түвшинболдын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Түвшинболд мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

 

Хохирогч Б.Дуламжав нь “Шүүх хуралдаанд оролцохгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Идэрмөнх санал дүгнэлтдээ “шүүгдэгч Ж.Түвшинболд нь гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдэл хийж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар нотлогдож байгаа тул хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэстэй “ гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Ж.Түвшинболд нь  2017 оны 07 дугаар сар, 8 сарын 22, 29-ний өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 3-43 тоотод гэртээ хамтран амьдрагч Б.Дуламжавыг удаа дараа зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, цаашид хамт амьдрахгүй гэсэн байх тул У.Түвшинболдод ял шийтгэл оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй , битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                             

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ярин овгийн ЖТ-д холбогдох 1725000000093 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Ярин овгийн ЖТ-д, Монгол Улсын иргэн, 1979 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгий Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 3-44 тоотод оршин суудаг, урьд нь 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:/

 

2. Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Ж.Т нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын, Баянбулаг багийн 3-43 тоотод хамтран амьдрагч Б.Дуламжавыг 2017 оны 07 дугаар сар, 8 дугаар сарын 22, 29-ний өдрүүдэд зодож эрүүл мэндэд  нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Б.Дуламжавын ... “2017 оны 07 дугаар сары дундуур гэртээ байхдаа архи уусан үедээ агсам тавьж арматурын төмрөөр зүүн талын гуя хэсэг рүү цохиж зодсон. 2017 оны 08 сарын 22-ны өдөр Түвшинболд согтуу орж ирээд намайг бусадтай хий хардан зүүн нүд хэсэг рүү цохисон. Тэр үед миний хавирга их сонин болоод цээж хэсэг рүү хөндүүрлэж эхэлсэн.

2017 оны 08 сарын 29-ний өдөр бас согтуу орж ирээд чи хуучин нөхөртэйгээ уулзах гэж байна уу гэж уурлахаар нь би гэрээс гарах гэхэд миний үснээс зулгааж гэртээ оруулаад нүүр хэсэг болон толгой руу гараараа 3-4  удаа цохисон. 2017 оны 08 сарын 22-ны өдөр зодуулснаас болж миний зүүн талын хавирга хэсгээр их өвддөг. Хүнд юм өргөхөөр их өвддөг. Амьсгаа давчдаад ханиалгаж болохгүй, хэвтэж босоход их хэцүү болчихсон” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-11-р хуудас/

 

2. Гэрч Б.Даваадуламын ... “2017 оны 09 сарын 06-ны өдөр би Дуламжавтай утсаар ярьж байхад Дуламжав ёо гэж дуугараад утас нь тасраад холбогдох боломжгүй болчихсон. Би дотроо Дуламжавыг цохиод авчихсан байх гэж бодоод эгч Чанцалдулам, дүү Даваадулам нартай холбогдож хамт Түвшинболд гэх залуугийн гэрт очиход Дуламжавын нүд нь хөхөрчихсөн, зүүн хавирга хэсгээр их өвчтэй, амьсгалж чадахгүй, босож сууж чадахгүй байдалтай байсан” ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-р хуудас/

 

3. Гэрч Н.Лхагвасүрэнгийн ... “2017 оны 09 сарын 06-ны өдөр Түвшинболдын гэрт очиход Дуламжав эгч бид нарт Түвшинболд олон удаа намайг зодсон, төмрөөр хүртэл зодож байсан. Намайг битгий зодооч гэж гуйхад хүртэл тоохгүй зоддог гэж хэлсэн. Дуламжавын биеийн байдал их муу, биеийн ил харагдах хэсэг хөхөрсөн, шарх сорви ихтэй байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25-р хуудас/

 

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 сарын 08-ны өдрийн 747 дугаартай дүгнэлтийн “Б.Дуламжавын биед цээжний зүүн талын 5-9-р хавиргануудын хугарал, тархи доргилт, нүүр, нуруу, зүүн хөхөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр хөлний гуя, өвдөг, шилбэнд зулгаралт үүсчээ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Цээжний зүүн талын 5-9-р хавиргануудын хугарал нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт болон Ж.Түвшинболдын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Түвшинболд мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

 

Хохирогч Б.Дуламжав нь “Шүүх хуралдаанд оролцохгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Идэрмөнх санал дүгнэлтдээ “шүүгдэгч Ж.Түвшинболд нь гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдэл хийж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлох баримтаар нотлогдож байгаа тул хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэстэй “ гэв.

 

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Ж.Түвшинболд нь  2017 оны 07 дугаар сар, 8 сарын 22, 29-ний өдрүүдэд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 3-43 тоотод гэртээ хамтран амьдрагч Б.Дуламжавыг удаа дараа зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм хорын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, цаашид хамт амьдрахгүй гэсэн байх тул У.Түвшинболдод ял шийтгэл оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй , битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ярин овгийн Жамъяансүрэнгийн Түвшинболдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Түвшинболдод ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, хохирогч Б.Дуламжавтай харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид  анхааруулсугай. 

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Түвшинболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй , битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.АЛТАНГАДАС