Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2024/02755

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Тэ” ХХК нь Баян өрөө орон сууцыг М.Ба эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх, 60,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан ба үүний хариуд хариуцагч М.Ба2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дотор 85,000,000 төгрөг /тээврийн хэрэгсэл шилжүүлэх/, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор 155,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 528,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                      Н.ХАНГАЛ