Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2024/03611

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч М.Ж холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Зохигчид хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү захирамж саад болохгүйг дурдсугай.

 

4. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

  

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                         Н.ХАНГАЛ