Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/02931

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 04 өдөр

       Дугаар 102/ШШ2024/02931

Улаанбаатар хот

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Бнь нэхэмжлэлийн шаардлага болох 2,412,065 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 402,010 төгрөгөөр нэхэмжлэгч “Л ББСБ” ХК-д төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 53,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 26,800 төгрөг, хариуцагчаас 26,800 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

 

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                         Н.ХАНГАЛ