Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/02960

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 05 өдөр

      Дугаар 102/ШШ2024/02960

Улаанбаатар хот

                                  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч А.Га нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,171,128 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2,238,733 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,238,733 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2,238,733 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,238,733 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,238,733 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,238,733 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,238,733 төгрөгөөр нэхэмжлэгч “Но” ХЗХ-нд төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 314,005.64 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 157,003 төгрөг, хариуцагч нараас 157,003 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                    Н.ХАНГАЛ