Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/03067

 

*******24 05 31 184/ШШ*******24/03067

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Стадион Оргил-1, Чингисийн өргөн чөлөө-6, ******* банк ******* хаягт байрлах, ******* банк ХК /рд:2*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, зүүн баян уул ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт /рд:/

Зээлийн гэрээний үүрэгт 27,174,558.31 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Зээлдэгч Б. нь ХААН Банкны Өмнөговь салбарын Цогтцэций тооцооны төвөөс *******21.07.07-ны өдрийн ЗГ/2*******7060400 дугаартай зээлийн эрх нээх гэрээ, БГХ/2*******7060400 дугаартай Барьцааны гэрээг цалингийн орлогоо барьцаалуулан 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн *******.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, ахуйн хэрэглээний зориулалтаар байгуулсан. Зээлийн эрхийн хэмжээндээ дараах зээлүүдийг авсан байна. Үүнд: *******21.07.07-ны өдөр *******,000,000 төгрөг, *******21.08.24-ний өдөр 14,559,350.02 төгрөний үлдэгдэл дээр нэмж 2,000,000 төгрөг, *******22.06.18-ны өдөр 11,648,077.64 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 4,000,000 төгрөг, *******22.06.21-ний өдөр *******,648,077.64 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж 600,000 төгрөг, *******22.*******.11-ний өдөр 14,367,606.81 төгрөгийн үлдэгдэл дээр нэмж *******,600,000 төгрөгийн зээлийг тус тус авсан. Зээлдэгч Б. нь *******24.04.19-ний өдрийн байдлаар үндсэн зээл *******,389,609.12 төгрөг, зээлийн хүү 4,973,772.******* төгрөг, нэмэгдүүлсэн зээлийн хүү 14,487.50 төгрөг, нийт 18,377,868.75 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Б. нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлийн төлбөр төлөхийг удаа дараа шаардан *******23.08.03-ны өдөр зээл төлөх мэдэгдэл шуудангаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй *******24.04.09-ний өдрийн байдлаар нийт 343 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд банк Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсгийг үндэслэн дор дурьдсан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байна. Үүнд: *******21.07.07-ны өдрийн ЗГ/2*******7060400 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, *******24.04.09-ний өдрөөр тасалбар болгон үндсэн зээлийн төлбөр 23,8*******,390.88 төгрөг, зээлийн хүү 3,179,178.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 166,488.94 төгрөг, нийт 27,*******6,058.31 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 18,500 төгрөг, нийт 27,174,558.31 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б. нь ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 27,174,558.31 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг *******24.06.25-ны өдөр 1,000,000 төгрөг, *******24.07.25-ны өдөр 1,000,000 төгрөг, *******24.08.25-ны өдөр 1,000,000 төгрөг, *******24.09.25-ны өдөр 1,000,000 төгрөг, *******24.*******.25-ны өдөр 1,000,000 төгрөг, *******24.11.25-ны өдөр 1,000,000 төгрөг, *******24.12.25-ны өдөр 1,000,000 төгрөг, *******25.01.25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******25.02.25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******25.03.25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******25.04.25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******25.05.25-ны өдөр 12,174,558.31 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* банк ХК нь Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 27,174,558.31 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Б. нь ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 27,174,558.31 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг *******24.06.25-ны өдөр 1,000,000 төгрөг, *******24.07.25-ны өдөр 1,000,000 төгрөг, *******24.08.25-ны өдөр 1,000,000 төгрөг, *******24.09.25-ны өдөр 1,000,000 төгрөг, *******24.*******.25-ны өдөр 1,000,000 төгрөг, *******24.11.25-ны өдөр 1,000,000 төгрөг, *******24.12.25-ны өдөр 1,000,000 төгрөг, *******25.01.25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******25.02.25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******25.03.25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******25.04.25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******25.05.25-ны өдөр 12,174,558.31 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар *******24 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* банк ХК нь төлөөлүүлэх эрхээ Б.Учралд олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,823 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 146,911.5 төгрөгийг улсын орлогоос, 146,911.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,174,558.31 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Б. нь ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 27,174,558.31 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг *******24.06.25-ны өдөр 1,000,000 төгрөг, *******24.07.25-ны өдөр 1,000,000 төгрөг, *******24.08.25-ны өдөр 1,000,000 төгрөг, *******24.09.25-ны өдөр 1,000,000 төгрөг, *******24.*******.25-ны өдөр 1,000,000 төгрөг, *******24.11.25-ны өдөр 1,000,000 төгрөг, *******24.12.25-ны өдөр 1,000,000 төгрөг, *******25.01.25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******25.02.25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******25.03.25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******25.04.25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******25.05.25-ны өдөр 12,174,558.31 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293,823 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 146,911.5 төгрөгийг улсын орлогоос, 146,911.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН