| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04785/И |
| Дугаар | 184/ШШ2024/03066 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 184/ШШ2024/03066
2024 0******* 31 184/ШШ2024/03066
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Жуулчны гудамж-34, ******* ******* оффис, өөрийн байранд байрлах, ******* ББСБ ХК /РД:**************/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, Баянгол ************** гудамж, 4 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:У/,
Зээлийн гэрээний үүрэгт 207,100 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ******* ББСБ ХК 2022.0*******.23-ны өдөр зээлдэгчийн Lendmn аппликейшнээр дамжуулан гаргасан 1 удаагийн хүсэлтийг шийдвэрлэж нийт 180,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай олгосон боловч хариуцагч уг зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 90-ээс дээш хоног хэтрүүлж цахим зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, бидний тавьсан шаардлагыг үл биелүүлж байна. Иймд гэрээг дуусгавар болгож зээлийн шимтгэлд 14,100 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөгийг үндсэн зээлийн хамтаар нийт 207,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага 207,100 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ББСБ ХК нь Ч.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 207,100 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага 207,100 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 0******* дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь төлөөлүүлэх эрхээ Б.Эрхэсболдод олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 3,*******00 төгрөгийг улсын орлогоос, 3,*******00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгосугай
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 207,100 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага 207,100 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 3,*******00 төгрөгийг улсын орлогоос, 3,*******00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН