| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2024/03892/И |
| Дугаар | 102/ШШ2024/03677 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2024/03677
| 2024 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2024/03677 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Зохигчид дараах байдлаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. Үүнд:
а/ Хариуцагчийн зүгээс 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 10-ны хооронд шаардлага хангасан ундарга бүхий бэлэн болсон худаг болон түүний дагалдах тоноглол, байгууламжийг холбогдох бүх бичиг баримт, тоноглолын зааврын хамтаар хүлээлгэн өгнө;
б/ Дээрх хугацаанд худаг гаргаагүй тохиолдолд урьдчилгаанд шилжүүлсэн 56,000,000 төгрөгийг үл маргах журмаар төрийн санд шилжүүлнэ;
в/ Ундны худаг гарсан тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс үлдэгдэл 24,000,000 төгрөгийг “Тө ХХК-ийн эзэмшлийн Хаан банкин дахь 56 тоот дансанд шилжүүлнэ;
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан хариуцагчаас 254,075 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ