| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/03496/И |
| Дугаар | 184/ШШ2024/03064 |
| Огноо | 2024-05-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 184/ШШ2024/03064
*******24 05 ******* 184/ШШ*******24/03064
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, ******* банкны төв байранд байрлах, ******* банк ХК /рд:*******/
Хариуцагч: Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/
Зээлийн гэрээний үүрэгт 12,272,333.50 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Б.******* нь 14,400,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар, онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. Банк нь *******23.05.30-ны өдөр зээлдэгч Б.*******гийн дахь 5004616323 тоот дансанд байгуулан 14,400,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 2,795,409.48 төгрөг, зээлийн хүүд 1,*******5,130.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,077.92 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1470087939 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 105 хоног хугацаа хэтрүүлээд байна. *******Банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс 98009179 дугаараар шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 1470087939 дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 11,604,590.52 төгрөг, *******24.03.11-ний өдрийн байдлаарх хүү 658,712.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,030.77 төгрөг, нийт 12,272,333.50 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: ******* банк ХК болон хариуцагч Б.******* нар нь дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 12,272,333.50 төгрөгийг *******24 оны 06 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******24 оны 07 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******24 оны 08 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******24 оны 09 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******24 оны 10 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******24 оны 11 сарын 25-ны өдөр 2,272,333.50 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* банк ХК нь Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,272,333.50 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 12,272,333.50 төгрөгийг *******24 оны 06 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******24 оны 07 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******24 оны 08 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******24 оны 09 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******24 оны 10 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******24 оны 11 сарын 25-ны өдөр 2,272,333.50 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар *******24 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* банк ХК нь төлөөлүүлэх эрхээ Я.Нинжбадгарт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 105,700 төгрөгийг улсын орлогоос, 105,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,272,333.50 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 12,272,333.50 төгрөгийг *******24 оны 06 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******24 оны 07 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******24 оны 08 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******24 оны 09 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******24 оны 10 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, *******24 оны 11 сарын 25-ны өдөр 2,272,333.50 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 105,700 төгрөгийг улсын орлогоос, 105,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН