Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2024/03063

 

2024 05 31 184/ШШ2024/03063

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, MN товер ******* давхар, *******07 тоот хаягт байрлах, ******* финанс ББСБ ХХК /рд:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо*******,, ******* ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, овогт /рд:/

Зээлийн гэрээний үүрэгт 383,990 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ******* финанс ББСБ ХХК нь 20*******.06.28-ны өдрийн 2864 тоот Зээлийн гэрээгээр хариуцагчид 949,900 төгрөгийн барааг сарын 2,9 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр Сайн Интернэшнл ХХК-с Samsung А32 маркын гар утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн-Интернэшнл ХХК-ийн Хаан банкин дахь дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.1.9-т зээлийн гэрээг зөрчих гэж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний 4.2 дахь хэсгийн 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноптой зөрчил нь зээлийн гэрээний 7 дахь хэсэг-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ийнхүү 2024.04.30-ны өдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 2*******,510 төгрөг, хүү *******2,895 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,585 төгрөг, нийт 383,990 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага 383,990 төгрөгийг 2024 оны 07 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д төлнө гэснийг нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрөв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* финанс ББСБ ХХК нь Г.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 383,990 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага 383,990 төгрөгийг 2024 оны 07 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 04 сарын 30-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ Ш.Баяржаргал, Б.Сувд-Эрдэнэ нарт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,170 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 6,085 төгрөгийг улсын орлогоос, 6,085 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 383,990 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлага 383,990 төгрөгийг 2024 оны 07 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,170 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 6,085 төгрөгийг улсын орлогоос, 6,085 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* финанс ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН