Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2024/03062

 

2024 0******* 31 1*******4/ШШ2024/03062

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал тауэр, ******* тоот хаягт байрлах, ******* капитал ББСБ ХХК /рд:6*********************72/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* /рд:НР9301*******16/

Зээлийн гэрээний үүрэгт 1,213,0*******3 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагч болох Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

******* капитал ББСБ ХХК нь Г.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,213,0*******3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,213,0*******3 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,663 төгрөгөөс 16,*******31.******* төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН