Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0902

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч******* би, О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х х з х-д холбогдох Харилцаа холбооны зохицуулах хорооноос Ю******* ХХК-д 1710-1725/1805-1820МГц-ийн радио давтамжийн зурвас буюу 2х15МГц-ийг үүрэн холбооны 2G технологид ашиглуулахаар олгосон 24310008 тоот тусгай зөвшөөрөл, 1725-1735/1820-1830МГц, 1780-1785/1875-1880МГц-ийн зурвас буюу 2х15МГц-ийг дараа үеийн хөдөлгөөнт холбооны 4G/LTE технологид тус тус ашиглуулахаар олгосон радио давтамжийн 24320008 тоот тусгай зөвшөөрлийн үндэслэл болох Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 04 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 8 дахь хүснэгт, 2 дугаар хавсралтын 2 дахь хүснэгт, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 21 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 5 дугаар дахь хүснэгтийн заалтыг тус тус хууль бус болохыг тогтоож, О******* ХХК-д 1710-1785/1805-1880МГц-ийн радио давтамж дээр нийт 2х10 Мгц-ийн өргөнтэй тус давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгохыг Харилцаа холбооны зохицуулах хооронд даалгах, мөн хорооны 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолын Ю******* ХХК-д олгосон а) 1710-1725 Мгц, 1805-1820 Мгц, б) 1725-1735 Мгц, 1820-1830 Мгц, в) 1875-1880 Мгц радио давтамжийн тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О*******гаас шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: "...О******* ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолоор олгосон Ю******* ХХК-ийн радио давтамжийн зөвшөөрөлтэй холбогдох Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд 23/218 дугаартай хэргийн нэхэмжлэл, түүний шаардлагуудаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад заасны дагуу татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүх 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргагч О******* ХХК-аас гаргасан "Харилцаа холбооны зохицуулах хорооноос Ю******* ХХК-д 1710-1725/1805-1820МГц-ийн радио давтамжийн зурвас буюу 2х15МГц-ийг үүрэн холбооны 2G технологид ашиглуулахаар олгосон 24310008 тоот тусгай зөвшөөрөл, 1725-1735/1820-1830МГц, 1780-1785/1875-1880МГц-ийн зурвас буюу 2х15МГц-ийг дараа үеийн хөдөлгөөнт холбооны 4G/LTE технологид тус тус ашиглуулахаар олгосон радио давтамжийн 24320008 тоот тусгай зөвшөөрлийн үндэслэл болох Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 04 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 8 дахь хүснэгт, 2 дугаар хавсралтын 2 дахь хүснэгт, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 21 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 5 дугаар дахь хүснэгтийн заалтыг тус тус хууль бус болохыг тогтоож, О******* ХХК-д 1710-1785/1805-1880МГц-ийн радио давтамж дээр нийт 2х10 Мгц-ийн өргөнтэй тус давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгохыг Харилцаа холбооны зохицуулах хооронд даалгах, мөн хорооны 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолын Ю******* ХХК-д олгосон а) 1710-1725 Мгц, 1805-1820 Мгц, б) 1725-1735 Мгц, 1820-1830 Мгц, в) 1875-1880 Мгц радио давтамжийн тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээр хариуцагч Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчид холбогдуулан үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ. Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 ... нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж зааснаар нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийн хүрээнд байна.

3. Нэхэмжлэгч О******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М******* нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 23/401 тоот албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О*******д олгосон итгэмжлэлдээ нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзах эрхийг олгосон ба ийнхүү нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

4. Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

5. Түүнчлэн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О******* ХХК-аас Х х з х-д холбогдуулан гаргасан Харилцаа холбооны зохицуулах хорооноос Ю******* ХХК-д 1710-1725/1805-1820МГц-ийн радио давтамжийн зурвас буюу 2х15МГц-ийг үүрэн холбооны 2G технологид ашиглуулахаар олгосон 24310008 тоот тусгай зөвшөөрөл, 1725-1735/1820-1830МГц, 1780-1785/1875-1880МГц-ийн зурвас буюу 2х15МГц-ийг дараа үеийн хөдөлгөөнт холбооны 4G/LTE технологид тус тус ашиглуулахаар олгосон радио давтамжийн 24320008 тоот тусгай зөвшөөрлийн үндэслэл болох Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 04 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 8 дахь хүснэгт, 2 дугаар хавсралтын 2 дахь хүснэгт, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 21 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 5 дугаар дахь хүснэгтийн заалтыг тус тус хууль бус болохыг тогтоож, О******* ХХК-д 1710-1785/1805-1880МГц-ийн радио давтамж дээр нийт 2х10 Мгц-ийн өргөнтэй тус давтамж, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгохыг Харилцаа холбооны зохицуулах хооронд даалгах, мөн хорооны 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 44 дүгээр тогтоолын Ю******* ХХК-д олгосон а) 1710-1725 Мгц, 1805-1820 Мгц, б) 1725-1735 Мгц, 1820-1830 Мгц, в) 1875-1880 Мгц радио давтамжийн тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан хэсгийг хүчингүй болгуулах"-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Т*******т даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ