| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04126/И |
| Дугаар | 184/ШШ2024/02972 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2024/02972
2024 05 29 184/ШШ2024/02972
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, т шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ******* дугаар хороо, Жаргалантын *******, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /рд:*******/
Хариуч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, байранд байрлах, төв /рд:/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даалгалын нөхөн бичилт хийлгүүлж, төлөхийг даалгах
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Э.*******, хариучийн төлөөлөгч Т.Гэрэлцацрал, Ц.Алтансүх
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Аззаяа нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* миний бие төв-д өртөөний техникчийн албан тушаалд 1,003,000 төгрөгийн цалинтай, 2023.12.05-ны өдрөөс эхлэн ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг тухай бүр, чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэж байсан. Гэвч 2024.03.01-ний өдөр төвийн даргын үүргийг түр орлог гүйцэтгэгч Т.Гэрэлцацрал нь 6/20 дугаар тушаал гарган намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Ингээд миний бие ажлаас халсан шийдвэрийг 2024.03.01-ний өдөр намайг оройн ээлжнээс өмнө дуудаад надад өгсөн. Ингээд миний бие Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ажлаас үндэслэлгүй халсан гомдлоо гаргасан. Т гурван талт хорооны уулзалтаар төв нь намайг ажилдаа тэнцэхгүй байгаа шалтгаанаар ажлаас халсан гэдэг тайлбар гаргасан хэр нь ажлаас халсан тушаал дээрээ өмнө ажиллаж байсан ажилтан ажилдаа эргүүлэн орох болсон тул хөдөлмөрийн гэрээг дугавар болсон мэтээр тушаалаа гаргаж, зөрүүтэй тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй. Надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, миний бие 2024.02.01-ний өдрөөс жинхлэгдэж, намайг ээлжид оруулсан. Иймд ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй, жинхэлсэн хэр нь ажлаас халсан тул өртөөний техникчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг төвд даалгаж өгнө үү.
2. Зохигчдын шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Э.******* нь ажил эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуч нь нэхэмжлэгчийн 2024 оны 3, 4, 5 сарын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлж, нэхэмжлэгч Э.*******ын 1 сарын үндсэн цалин 802,400 төгрөг, үүнийг 3 сараар бодоход нийгмийн даатгалын шимтгэлд 92,276 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 53,012.40 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 300,900 төгрөгийг т т суутган, нэхэмжлэгчийн гарт олгох 657,111.60*3 сар=1,971,334.80 төгрөгийг нэхэмжлэгч Э.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуч төвд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даалгалын нөхөн бичилт хийлгүүлж, төлөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч Э.******* нь ажил эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуч нь нэхэмжлэгчийн 2024 оны 3, 4, 5 сарын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлж, нэхэмжлэгч Э.*******ын 1 сарын үндсэн цалин 802,400 төгрөг, үүнийг 3 сараар бодоход нийгмийн даатгалын шимтгэлд 92,276 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 53,012.40 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 300,900 төгрөгийг т т суутган, нэхэмжлэгчийн гарт олгох 657,111.60*3 сар=1,971,334.80 төгрөгийг нэхэмжлэгч Э.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
3. Энэхүү эвлэрэл нь бдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
4.Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг т т дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Э.*******ын нэхэмжлэлтэй, хариуч төвд холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даалгалын нөхөн бичилт хийлгүүлж, төлөхийг даалгах шаардлага бүхий иргэний хэрэгт, нэхэмжлэгч Э.******* нь ажил эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуч нь нэхэмжлэгчийн 2024 оны 3, 4, 5 сарын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлж, нэхэмжлэгч Э.*******ын 1 сарын үндсэн цалин 802,400 төгрөг, үүнийг 3 сараар бодоход нийгмийн даатгалын шимтгэлд 92,276 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 53,012.40 төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 300,900 төгрөгийг т т суутган, нэхэмжлэгчийн гарт олгох 657,111.60*3 сар=1,971,334.80 төгрөгийг нэхэмжлэгч Э.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариучаас 23,245 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг хариуч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН