| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04163/И |
| Дугаар | 184/ШШ2024/02812 |
| Огноо | 2024-05-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2024/02812
2024 05 21 184/ШШ2024/02812
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Эрх чөлөөний талбай, MN tower ******* дүгээр давхар, ******* тоот хаягт байрлах, ******* капитал ББСБ ХХК /РД:*******/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /РД: /
Зээлийн гэрээний үүрэгт 1,837,333 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Зээлдэгч Н. нь 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын KMOBIMN цахим зээлийн үйлчилгээнд №31089 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 1,060,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 38,000 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн боловч зээлдэгч Н. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд хандаж байна. Иймд Н.ээс үндсэн зээл 1,060,000 төгрөг, шимтгэл 0 төгрөг, хүү 77,333 төгрөг, нийт 1,837,333 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,837,333 төгрөгийг хариуцагч Н. төлөхийг зөвшөөрч, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 460,000 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны өдөр 460,000 төгрөг, 2024 оны 08 сарын 25-ны өдөр 460,000 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны өдөр 457,333 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* капитал ББСБ ХХК нь Н.т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,837,333 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлага 1,837,333 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 460,000 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны өдөр 460,000 төгрөг, 2024 оны 08 сарын 25-ны өдөр 460,000 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны өдөр 457,333 төгрөгийг нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ Б.Цэцэнбэйлэ, Г.Жавхаа нарт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 22,175 төгрөгийг улсын орлогоос, 22,175 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,837,333 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлага 1,837,333 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 460,000 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны өдөр 460,000 төгрөг, 2024 оны 08 сарын 25-ны өдөр 460,000 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны өдөр 457,333 төгрөгийг нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 22,175 төгрөгийг улсын орлогоос, 22,175 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН