Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 96

 

 

           Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж,

             Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

             Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Болормаа,

             Шүүгдэгч: Д.Б,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Д-ийн Б-д холбогдох эрүүгийн 1735000330029 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

           Монгол улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Тариалан  суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт Увс аймгийн Тариалан Хөхөө багт оршин суух, гавъяа шагналгүй, РД:ОМ96081118, Ш овгийн Д-ийн Б. 

             Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Тариалан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт 44-26 УВА улсын дугаартай “Тоёота Приус-10” маркийн автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргаж хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

       1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, /хх-ийн 10-18-р тал/,

             2. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20-р тал/,

            3. Хохирогч Н.Б-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Д.Б бид хоёр Ерөнхий боловсролын сургуульд нэг ангид хамт сурч байсан найзууд юм бөгөөд бид хоёрын дунд ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Мөн бид хоёрын дунд өр авлага, өш хонзон байхгүй. 2017 оны 07 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Тариалан сумын баяр наадам болсон бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 10-ны орой Тариалан сумын Соёлын төвд наадмын хаалтын үйл ажиллагаа, нийтийн цэнгээнт бүжиг болсон. Би тухайн бүжгэнд оролцож байхдаа ангийн найз Б, С, Г нартай таарч, уулзсан. Соёлын төвд болсон нийтийн цэнгээнт бүжгийн арга хэмжээ шөнийн 00:00 өнгөрч байх үед дууссан бөгөөд бүжиг тарсны дараа Г, Б, С бид нар хоорондоо ярилцаж байгаад Тариалан сумаас дээшээ 1 километр орчим зайд “Усан сан” гэх нэртэй газарт байдаг “Байгалийн эх” нэртэй амралтын газарлуу явахаар болсон. Тухайн амралтын газар нь миний төрсөн аав Н-ийн эзэмшлийн амралтын газар юм. Тэгээд би Б, С, Г нарыг гудамжинд үлдээчихээд гэртээ орж аавын эзэмшлийн 44-26 УВХ улсын дугаартай, хөх саарал өнгөтэй “Приус-10” маркийн автомашиныг авсан. Би өөрийн аав Н-д “Би таны машиныг аваад ангийнхаа хүүхдүүдтэй хамт амралтын газарт очиж хоночихоод ирье” гэж гуйхад аав надад машинаа өгсөн. Тэгээд би аавын автомашиныг жолоодоод Б, С, Г нарыг суулгаад явсан. Бид нар хоорондоо ярилцаж байгаад ангийн найз Д, Б нарыг дагуулаад явъя гэж тохирсон бөгөөд эхлээд Д-ын гэрийн гадна очоод Б бид хоёр Д-ын гэрт орж Д-тай уулзахад Д “Найз нь унтаж амарч байна. Та нартай хамт явж чадахгүй” гэж хэл тул бид нар тэндээсээ яваад ангийн найз Б-ны гэрийн гадна очоод Б бид хоёр Б-ы гэрт ороход Б “Та нар түрүүлээд явж бай, би араас чинь очино” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б, С, Г бид нар амралтын газарлуу явахынхаа өмнө сумын төвд байдаг Л гэдэг хүний дэлгүүрээс пиво, ундаа, чихэр, боорцог авсан. Бид нар мөнгөө нийлүүлж байгаад 2,5 литерийн “Брат” нэртэй пиво 2 ширхэгийг аваад Б, С, Г бид нар Тариалан сумын төвөөс 02:00 цаг өнгөрч байх үед гараад амралтын газарлуу явсан. Тухайн үед би өөрөө машинаа жолоодож явсан. Бид нар амралтын газарт очоод 2,5 литерийн Брат нэртэй пиво 1 ширхэгийг хувааж уусан. Тухайн пивыг бид нар тэнцүүхэн хувааж уусан бөгөөд пиво ууж байтал С орон дээр хэвтээд унтсан. С-г унтсаны дараа манай найз Б “Гурвуулаа хамт яваад сумын төв ороод ангийнхаа хүүхдүүдийг аваад ирье. С эндээ унтаж байг” гэж хэлсэн. Амралтын газраас хөдлөхийн өмнө манай найз Б “Би чиний машиныг жолоодоод явъя” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Б-д машины түлхүүрийг өгсөн. Тэгээд Б 44-26 УВХ улсын дугаартай, “Тоёота Приус-10” маркийн машиныг жолоодоод, би жолоочийн хажуу талын урд суудалд суугаад, Г автомашины арын суудалд ганцаараа суугаад явсан. Бид гуравыг явах үед С гэр дотор ганцаараа унтаж байсан. Тэгээд бид нар амралтын газраас хөдлөөд Тариалан сумын наадмын талбайн ойролцоо явж байтал наадмын талбайн хашааны гадна цагаан өнгөтэй, Пропокс маркийн автомашин зогсож байсан бөгөөд би тэр машины улсын дугаарыг нь анзаарч хараагүй. Бид нар наадмын талбайн гадна очиж зогсоод наадмын талбайн асарлуу ороход манай сумын ах, эгч нар сууж байсан. Миний санаж байгаагаар З ах ангийнхаа хүүхдүүдтэй хамт сууж байсан тул би машин дотор байсан 2,5 литерийн Брат нэртэй пивыг нөгөө хүмүүсд оруулж өгчихөөд Б, Г бид 3 тэндээс явсан. Тухайн үед мөн л Б машин жолоодсон бөгөөд Г урд талд, Б-ний хажуугийн суудалд суусан. Харин би машины арын суудалд суусан. Тэндээс хөдлөөд доошоо яваад сумын төврүү ороод Эмнэлгийн урд талаар доошоо явж байх үед Г “Найз нь энд буугаад гэртээ орж амарлаа” гэж хэлээд машинаас буусан. Г-ыг буулгасны дараа доошоо эргээд явж байтал гэнэт машин унаж, онхолдсон. Юунаас болоод унаж, онхолдсон болохыг би огт санахгүй байна. 2017 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Г, Б, С бид нар хоорондоо болон өөр бусад хүмүүстэй маргаж, зодолдсон зүйл огт байхгүй. 2017 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Б нь пиво уусан байсан бөгөөд бид 4 нийлээд 2,5 литерийн Брат нэртэй пиво 1 ширхэгийг хувааж уусан. Энэ хэргийн улмаас надад хэдэн төгрөгийн хохирол учирсан болохыг би тодорхой хэлж мэдэхгүй байна. Б надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд миний эмчилгээний зардалд 2.150.000 төгрөг өгсөн. Одоо миний зүгээс ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р тал/,

            4. Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Тариалан сумын харъяат Б-ийг нэг сумын хүүхэд гэдгээр нь сайн танина. Б бид хоёрын дунд садан төрлийн холбоо, өр авлага, өш хонзон байхгүй. 2017 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө 01:00 цагийн орчимд би гэртээ унтаж байтал миний хүү Б гаднаас орж ирээд “Би ангийнхаа найзуудтай хамт амралтын газарлуу явах гэсэн юм. Та надад машинаа өгөөч” гэж гуйхаар нь би өөрийн эзэмшлийн 44-26 УВХ улсын дугаартай, “Тоёота Приус-10” маркийн автомашиныг Бад өгөөд явуулсан. Тухайн үед миний хүү Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Гэтэл маргааш өдрийн өглөө нь буюу 2017 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 06:00 цагийн орчимд Г гэдэг хүүхэд манайд ирээд “Танай машин эмнэлгийн доор уначихсан байна” гэж хэлсэн. Би тэр дороо машин унасан газарт очиход миний автомашин унаж, онхолдсон байдалтай байсан. Гэхдээ намайг очиход машин 4 дугуй дээрээс зогсож байсан бөгөөд миний хүү Б нь машины хажууд газарт ухаангүй байдалтай хэвтэж байсан бөгөөд толгойны зүүн талын хэсэг нь хөхөрсөн байсан. Б-ын ойролцоо Б нь бас хэвтэж байсан. Тухайн үед би Б-ний гэмтэл, шархыг анзаарч хараагүй. Удалгүй эмч ирээд Б, Б нарыг сумын эмнэлэгрүү авч явсан. Миний автомашины кабин чихэгдэж хонхойсон, хойд чирэгчийн гар тасарсан, урд талын салхины шил, урд талын 2 хаалганы шил хагарсан, 2 толь хугарсан, зүүн урд талын дугуй хагарсан, урд талын копуд, арын багажны таг, крыло чихэгдэж хонхойсон байсан. Миний машинд учирсан эвдрэл, гэмтлийн хохирлыг одоогоор төлж, барагдуулсан зүйл байхгүй. Би машинаа засахад гарах зардлыг холбогдох хүнээс нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/,

          5. Гэрч П.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Б, Б бид нар Ерөнхий боловсролын сургуульд нэг ангид хамт сурч байсан найзууд юм. Б нь миний ээж И овогтой Ц-ийн төрсөн дүү болох И овогтой Д-ийн хүүхэд нь юм. Б нь надаас 2 сарын өмнө төрсөн учраас миний нагац ах болно гэсэн үг. Харин Б бид хоёрын дунд ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Мөн Б, Б бид нарын дунд ямар нэгэн өр авлага, өш хонзон байхгүй. 2017 оны 07 дугаар сарын 10-ны орой Тариалан сумын Соёлын төвд нийтийн цэнгээнт бүжиг болсон. Би тухайн бүжгэнд оролцож байхдаа ангийн найз Б, Б, Г нартай уулзсан. Соёлын төвд болсон нийтийн цэнгээнт бүжиг нь оройны 01:00 цагийн орчимд дууссан бөгөөд бүжиг тарсны дараа Б, Б, Г бид нар хоорондоо ярилцаж байгаад Тариалан сумаас дээшээ 3 километр орчим зайд байх амралтын газарлуу /Нэрийг нь мэдэхгүй/ явахаар болоход манай найз Б “Би гэрлүү яваад машин аваад ирье” гэж хэлээд ганцаараа явсан бөгөөд Б, Г бид 3 гудамжинд хүлээгээд зогсож байтал Б өөрийн аав Н-ийн 44-26 УВХ улсын дугаартай, цайвар цэнхэр өнгөтэй, “Тоёота Приус-10” маркийн машиныг авч ирсэн. Тэгээд Б, Б, Г бид нар хоорондоо ярилцаж байгаад ангийн найз Д, Б нарыг дагуулаад явъя гэж тохирсон бөгөөд эхлээд Д-ын гэрийн гадна очиход Б “Би Д-ыг дуудаад ирье” гээд гэрлүү орсон бөгөөд удалгүй “Д унтаж байна” гээд ганцаараа буцаж гарч ирсэн. Бид нар тэндээсээ яваад ангийн найз Б-ы гэрийн гадна очсон бөгөөд мөн л Б дуудахаар орчихоод удалгүй гарч ирээд “Б бид нарыг түрүүлээд явж бай гэж хэллээ. Араас чинь очино гэж байна” гэж хэлэхээр нь Б, Б, Г бид нар Хишгээ гэдэг хүний дэлгүүр дээр очоод пиво, ундаа авсан. Тухайн ундаа, пивыг Б, Б нар авсан учраас хэдэн ширхэг, ямар пиво авсан болохыг нь би тодорхой мэдэхгүй байна. Тэгээд Б, Б, Г бид нар Тариалан сумын төвөөс 02:00 цаг өнгөрч байх үед гараад амралтын газарлуу явсан. Тухайн үед Н.Б нь машин жолоодож явсан. Бид нар амралтын газарт очоод авсан пивоо хувааж уусан. Бид нар тэнд очоод 2,5 летрийн Брат нэртэй пиво 1 ширхэгийг Б, Б, Г бид нар тэнцүүхэн хувааж уусан бөгөөд пиво дууссаны дараа би унтахаар хэвтсэн. Би хэвтээд, унтаж байтал нойрон дунд Б, Б, Г нар нь сумын төв орохоор ярилцаж байсан. Тухайн үед би нойрмоглоод, унтаж байсан учраас хэн нь юу гэж хэлж байсныг одоо тодорхой санахгүй байна. Намайг унтаж байхад Б, Б, Г нар гараад явчихсан. Би тухайн амралтын газарт хоносон бөгөөд маргааш нь буюу 2017 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 06:00 цагийн орчимд манай найз Н над уруу утсаар залгаж “Чи хаана байна. Б, Б нар машинтайгаа уначихсан байна” гэж хэлсэн. Би Б, Б нарыг зам тээврийн осолд орох үед хамт байгаагүй учраас яг юу болсныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Сүүлд нь манай найз Г надад “Б, Б бид 3 сумын төвд ирээд би машинаас нь буусан. Тэр үед Б машин жолоодоод явж байсан. Тэр 2 намайг буулгачихаад доошоо эргээд явж байгаад онхолдсон” гэж хэлсэн. 2017 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Б, Б, Г бид нар хоорондоо маргаж, зодолдсон зүйл огт байхгүй. Амралтын газарт очсоны дараа тэр 3 яагаад сумын төврүү буцаж явсан болохыг нь би мэдэхгүй байна. Намайг унтаж байхад, нойрон дунд Б, Б, Г нар нь сумын төв орохоор ярилцаад гараад явчихсан. Ямар зорилгоор явсан болохыг нь би мэдэхгүй байна. Бас би тэр гуравын араас гадаа гараагүй учраас хэн нь машин жолоодож явсан болохыг мэдэхгүй байна. Тэр шөнө Б, Б нар нь пиво уусан. Яг ямар хэмжээтэй уусан болохыг нь би тодорхой хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/,

           7. Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Б, Б бид нар Ерөнхий боловсролын сургуульд нэг ангид хамт сурч байсан найзууд юм. Б, Б бид гуравын дунд ямар нэгэн хамаатан садны холбоо, өр авлага, өш хонзон байхгүй. 2017 оны 07 дугаар сарын 10-ны орой манай Тариалан сумын Соёлын төвд нийтийн цэнгээнт бүжиг болсон. Би тухайн бүжгэнд оролцож байхдаа ангийн найз Б, Б, С нартай таарч уулзсан. Соёлын төвд болсон нийтийн цэнгээнт бүжгийн арга хэмжээ шөнийн 00:00 өнгөрч байх үед дууссан бөгөөд бүжиг тарсны дараа Б, Б, С бид нар хоорондоо ярилцаж байгаад Тариалан сумаас дээшээ 3 километр орчим зайд “Усан сан” гэх нэртэй газарт байдаг амралтын газарлуу явахаар болсон. Тухайн амралтын газар нь манай найз Бын аав Н гэдэг хүний амралтын газар юм. Амралтын газарлуу явахын өмнө манай найз Б “Би гэрлүү яваад машин аваад ирье” гэж хэлээд ганцаараа явсан бөгөөд удалгүй өөрийн аав Н-ийн 44-26 УВХ улсын дугаартай, цайвар цэнхэр өнгөтэй, “Тоёота Приус-10” маркийн машиныг авч ирсэн. Тэгээд бид нар хоорондоо ярилцаж байгаад Д, Б нарыг дагуулаад явъя гэж тохироод эхлээд Д-ын гэрийн гадна очсон. Б “Би Д-ыг дуудаад ирье” гээд гэрлүү нь орчихоод удалгүй “Д унтаж байна, явахгүй гэж байна” гээд ганцаараа гарч ирсэн тул бид нар тэндээсээ яваад ангийн найз Б-ы гэрийн гадна очсон. Тэгэхэд  мөн л Б дуудахаар орчихоод удалгүй гарч ирээд “Б бид нарыг түрүүлээд явж бай гэж хэллээ. Араас чинь очино гэж байна” гэж хэлсэн. Б, Б, С бид нар амралтын газарлуу явахынхаа өмнө сумын төвд байдаг Хишгээ гэдэг хүний дэлгүүрээс пиво, ундаа авсан. Тухайн ундаа, пивыг Б, Б нар авсан бөгөөд 2,5 литерийн Брат нэртэй пиво 2 ширхэгийг авсан байсан. Тэгээд Б, Б, С бид нар Тариалан сумын төвөөс 02:00 цаг өнгөрч байх үед гараад амралтын газарлуу явсан. Тухайн үед Б нь өөрөө машинаа жолоодож явсан. Бид нар амралтын газарт очоод 2,5 литерийн Брат нэртэй пиво 1 ширхэгийг хувааж уусан. Пиво ууж байтал С орон дээр хэвтээд унтсан. Сг унтсаны дараа Б “Гурвуулаа хамт яваад сумын төв орчихоод, наадмын талбай орчихоод ирье. С эндээ унтаж байг” гэж хэлсэн бөгөөд Б ямар учраас сумын төврүү явах гэж байгаа болохоо Б бид хоёрт хэлээгүй. Б “Чи сумын төв орж яах гэж байгаа юм” гэж асуухад Б “Зүгээр сумын төв орчихоод ирье” гэж хэлсэн. Амралтын газраас хөдлөхийн өмнө манай найз Б нь Бад “Би чиний машиныг жолоодоод явъя” гэж хэлэхэд Б зөвшөөрөөд машиныхаа түлхүүрийг Б-д өгсөн. Тэгээд Б машиныг жолоодоод, Б нь жолоочийн хажуу талын урд суудалд, би автомашины арын суудалд ганцаараа суугаад явсан. Бид гуравыг явах үед С гэр дотор ганцаараа унтаж байсан. Бид нар амралтын газраас хөдлөөд Тариалан сумын наадмын талбай дээр очсон. Наадмын талбайн хажууд цагаан өнгөтэй, Пропокс маркийн автомашин зогсож байсан бөгөөд би тэр машины улсын дугаарыг нь анзаарч хараагүй. Тэгтэл Б “Би энэ машины жолоочтой уулзчихаад ирье” гээд наадмын талбайруу орсон. Б бид 2 машин дотор суугаад хүлээж байсан боловч Б гарч ирэхгүй удаад байхаар нь машинаас буугаад Б-ний араас наадмын талбайруу орсон. Б бид хоёрыг наадмын талбайруу ороход манай дээд талын төгсөлтийн ах, эгч нар юм яриад сууж байсан бөгөөд Б “Нөгөө 1 пивыг энэ хүмүүсд өгчих” гэж хэлэхэд Б гадагшаа гараад машин дотор үлдсэн байсан 2,5 литерийн Брат нэртэй пивыг авч ирж нөгөө хүмүүсд өгсөн. Миний мэдэж байгаагаар тэнд З , Б, Н нар байсан. Б пиво оруулж ирж өгсөний дараа Б, Б бид 3 буцаж гараад машинд суусан. Тухайн үед мөн л Б машин жолоодсон бөгөөд би урд талд, Б-ний хажуугийн суудалд суусан. Харин Б нь машины арын суудалд суусан. Тэндээс хөдлөөд доошоо яваад сумын төврүү орсон бөгөөд Эмнэлгийн урд талаар доошоо явж байх үед би “Найз нь энд буугаад гэртээ орж амарлаа” гэж хэлэхэд Б машинаа зогсоогоод намайг буулгасан. Б намайг буулгачихаад, машинаа жолоодоод эмнэлгийн урдуур доошоо явсан бөгөөд намайг буух үед Б нь машины арын суудалд сууж байсан. Би машинаас буугаад эмнэлгийн урд талын хашаа тойроод гэрлүүгээ явж байтал Бат-Эрдэний жолоодож явсан машин онхолдсон. Би тэр дороо машинруу гүйж очиход Б нь машины хажууд газарт хэвтэж байсан. Би Б-ийг дуудаж, юу болсныг асуухад Б “Манай ээжийг дуудмаар байна” гэж хэлж байсан. Яагаад унаж, онхолдсон талаараа ямар нэгэн зүйл хэлээгүй. Би машины арын хаалгыг онгойлгоход Б “Намайг машинаас гаргаад өгөөч” гэж хэлсэн бөгөөд би Б-ыг өргөж машинаас гаргаад газарт хэвтүүлсэн. Тэгээд би тусламж дуудахаар яваад Б-ний ээж О, Б аав Н, ээж С нарт болсон явдлыг хэлж тэднийг дуудсан. 2017 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Б, Б, С бид нар хоорондоо болон өөр бусад хүмүүстэй маргаж, зодолдсон зүйл огт байхгүй. Тэр шөнө Б, Б нар нь пиво уусан. Яг ямар хэмжээтэй уусан болохыг нь би тодорхой хэлж мэдэхгүй байна. Мөн би тухайн үед машинаас буучихсан байсан, машиныг унаж, онхолдсоны дараа харсан учир юунаас болж унасан болохыг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/,

               8. Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх 4 хүүхэдтэй бөгөөд Б нь манай хамгийн бага хүүхэд юм. Миний том хүү Б  нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг. Дараагийн хүү Б  нь Солонгос улсад сургуульд сурч байгаа. Дараагийн охин Б  нь Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд бичиг хэргийн эрхлэгч ажилтай. Миний хүү Б , Б , охин Б нар нь тусдаа гарчихсан. Харин миний хүү бага хүү Б нь эхнэр авч, тусдаа гараагүй байгаа. Б нь 1996 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн бөгөөд 2004-2014 онд Тариалан сумын Ерөнхий боловсролын ахлах сургуульд суралцаж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Б нь Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Эдийн засгийн ангид дэвшин суралцсан бөгөөд 2014 оны 09 дүгээр сард миний нөхөр Д нь зуурдаар нас барсан учраас сургуулиасаа чөлөө авч ирсэн. Тэрнээс хойш дахин сургуульдаа яваагүй бөгөөд надтай хань бараа болдог байсан. Миний хүү Б нь Ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа Математик, Физик, Биеийн тамирын хичээлд илүү сонирхолтой сурагч байсан. Б нь Математик, Англи хэлний хичээлээр аймаг, бүсийн олимпиадад олон удаа оролцож байсан. Миний хүү Б нь зан аашийн хувьд дөлгөөн, бусадтай нийтэч, тайван, хүнд тусархаг, даруу төлөв зантай бөгөөд архи уудаггүй, тамхи татдаггүй юм. Миний хүүд өөр янз бүрийн муу зуршил байхгүй. Б нь гар бөмбөг, сагсан бөмбөг, хөнгөн атлетикийн спортыг сонирхож, хичээллэдэг бөгөөд аймгийн гар бөмбөгийн тэмцээнд багаараа 4 удаа түрүүлж, 2 удаа шилдэг тоглогчоор шалгарч, бүсийн тэмцээнд 2 удаа оролцож байсан. Мөн аймгийн хөнгөн атлетикийн аваргаар 3 удаа шалгарч байсан. Миний хүү Б нь ангийнхаа сурагчдаас С, Н  нартай илүү дотно үерхэдэг байсан. Б чөлөөт цагаараа гар бөмбөгийн спортоор хичээллэдэг, зааланд их тоглодог байсан. Б өмнө нь ямар нэгэн өвчний улмаас эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан удаа байхгүй. Б энэ намраас их сургуульдаа сурахаар болсон байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/,

            9. Гэрч З.З-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Тариалан сумын харъяат Б, Б нарыг нэг сумын хүмүүс гэдгээр нь сайн танина. Бид нарын дунд ямар нэгэн хамаатан садан, найз нөхдийн холбоо байхгүй. 2017 оны 07 дугаар сарын 10-ны орой Тариалан сумын Соёлын төвд баяр наадмын хаалтын үйл ажиллагаа, нийтийн цэнгээнт бүжгийн арга хэмжээ болсон. Тухайн арга хэмжээ нь шөнийн 01:00 цаг өнгөрч байх үед дууссан. Арга хэмжээ дууссаны дараа шөнийн 03:00 цагийн орчимд би ангийнхаа найзуудтай хамт өглөөний нар мандахыг харахаар Тариалан сумын наадмын талбай дээр очсон. Манай ангийн хүүхдүүд тухайн үед ангийн найз Б-гийн цагаан өнгөтэй Пропокс маркийн автомашинтай /улсын дугаарыг нь мэдэхгүй/ явж байсан бөгөөд бид нар наадмын талбай дээр очоод Б-гийн машиныг наадмын талбайн хашааны гадна үлдээчихээд асар дотор орж суусан. Бид нар асар дотор ороод юм яриад сууж байтал 04:00 цагийн орчимд Тариалан сумын харъяат Б гэдэг залуу гаднаас орж ирсэн. Тэр үед нар дөнгөж мандаж эхэлж байсан. Б орж ирээд “Гадна машин зогсож байхаар нь хэн байгаа юм бол гэж бодоод ороод ирлээ. Бид нар амралтын газраас ирлээ” гээд бид нараас мэнд асуугаад зогсож байтал араас нь Б, Г нар орж ирсэн. Б, Б, Г нарыг нэг үеийн залуучууд гэдгийг нь би мэднэ. Б, Г нар орж ирээд мөн бид нараас мэнд асуугаад манай ангийнханд 2,5 литерийн Брат нэртэй пиво 1 ширхэгийг оруулж ирж өгсөн бөгөөд хэн нь тэр пивыг оруулж ирснийг одоо би тодорхой санахгүй байна. Б, Б, Г гурав бид нарт пиво оруулж ирж өгчихөөд “Дүү нар нь явлаа” гэж хэлээд гараад явсан. Тэр гурав хаашаа, ямар ажлаар явж байгаа болохоо хэлээгүй, бид нар ч тэр талаар ямар нэгэн зүйл асуугаагүй. Тухайн үед би наадмын талбайн асраас гараагүй учраас Б, Б, Г нарыг ямар унаа, машинтай явж байгаа болохыг нь хараагүй. Тэр гурав гараад удаагүй байтал машин асаад, сумын төврүү чиглээд явж байгаа чимээ гарсан. Би асраас гарч хараагүй учраас хэний, ямар маркийн автомашинтай явсан, хэн нь жолоо барьж явсан болохыг нь хараагүй. Тэрнээс хойш би Б, Б, Г нартай дахиж таарч, уулзаагүй. 2017 оны 07 дугаар сарын 10-11 -нд шилжих шөнө би өөрөө бага зэрэг архи уусан байсан учраас Б, Б, Г нарыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Гэхдээ Б, Б, Г нар нь согтсон зүйл ажиглагдаагүй. Аль аль нь биеэ авч явах чадвартай байсан. Мөн тэр гурвын биед ил харагдах бэртэл гэмтэл, шарх сорви байгаагүй. Тэр гурав хоорондоо маргаж, зодолдсон ямар ч шинж байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/,

            10. Гэрч Г.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Тариалан сумын харъяат Б, Б нарыг нэг сумын хүмүүс гэдгээр нь сайн танина. Бидний дунд хамаатан садан, найз нөхдийн холбоо, ямар нэгэн өр авлага, өш хонзон байхгүй. Би Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багт амьдардаг. Манай Тариалан сумын баяр наадмын үйл ажиллагаа 2017 оны 07 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд болж өнгөрсөн. 2017 оны 07 дугаар сарын 10-ны орой Тариалан сумын Соёлын төвд баяр наадмын хаалтын үйл ажиллагаа, нийтийн цэнгээнт бүжгийн арга хэмжээ болсон. Би тухайн арга хэмжээнд оролцчихоод шөнө 03:00 цагийн орчимд ангийнхаа найзуудтай хамт өглөөний нар мандахыг харах зорилгоор Тариалан сумын наадмын талбай дээр очсон. Тэр үед манай ангийнхан Баяраагийн цагаан өнгөтэй Пропокс маркийн автомашинтай /улсын дугаарыг нь мэдэхгүй/ явсан бөгөөд бид нар наадмын талбай дээр очоод Б-гийн машиныг наадмын талбайн хашааны гадна үлдээчихээд наадмын талбайн асар дотор орж суусан. Бид нар асар дотор ороод юм яриад сууж байтал 04:00 цагийн орчимд нар мандсан бөгөөд энэ үед Тариалан сумын харъяат Б гэдэг залуу гаднаас орж ирсэн. Би Б-ийг нэг сумын залуу гэдгээр нь өмнө нь сайн таньдаг байсан бөгөөд Б гаднаас орж ирээд бид нараас мэнд асуучихаад “Гадаа машин зогсож байхаар нь хэн байгаа юм бол гэж бодоод ороод ирлээ. Би найзуудтайгаа амралтын газраас ирлээ” гэж хэлээд зогсож байтал араас нь Тариалан сумын харъяат Б, Г нар бас орж ирсэн. Б, Г нар орж ирээд мөн бид нараас мэнд асуусан. Тэгээд би ангийнхаа найз Н-тай юм яриад сууж байтал Б, Б, Г нар нь манай ангийнханд 2,5 литерийн Брат нэртэй пиво 1 ширхэгийг оруулж ирж өгсөн байсан. Тухайн пивыг хэн нь оруулж ирж өгсөн болохыг би хараагүй. Б, Б, Г нар нь бид нарт пиво оруулж ирж өгчихөөд “Дүү нар нь явлаа” гэж хэлээд гараад явсан бөгөөд хаашаа, ямар ажлаар явж байгаа болохоо бид нарт хэлээгүй. Бид нар ч тэр талаар ямар нэгэн зүйл асуугаагүй. Тухайн үед би наадмын талбайн асраас гараагүй учраас Б, Б, Г нарыг ямар унаа, машинтай явж байгаа, хэн нь жолоо барьж явсан болохыг нь хараагүй. Түүнээс хойш би Б, Б, Г нартай дахиж таарч, уулзаагүй. Тухайн шөнө би өөрөө бага зэрэг архи уусан байсан учраас Б, Б, Г нарыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь мэдээгүй. Б, Б, Г нар нь биеэ авч явах бүрэн чадвартай байсан. Мөн тэр 3 хоорондоо маргаж, зодолдсон шинжгүй, тэдний биед ил харагдах бэртэл гэмтэл, шарх сорви байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/,   

            11. Гэрч Ж.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багт эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Тариалан сумын баяр наадмын үйл ажиллагаа 2017 оны 07 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд болж өнгөрсөн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 10-ны орой манай Тариалан сумын Соёлын төвд баяр наадмын хаалтын үйл ажиллагаа, нийтийн цэнгээнт бүжгийн арга хэмжээ болсон. Би тухайн арга хэмжээнд оролцож байхдаа ангийнхаа найзуудтай уулзсан бөгөөд арга хэмжээ дууссаны дараа шөнийн 03:00 цагийн орчимд ангийнхаа хүүхдүүдтэй хамт Тариалан сумын Хөхөө багт байдаг наадмын талбай дээр очсон. Манай ангийн хүүхдүүд ангиараа нар мандахыг харах гэж тэнд очсон бөгөөд тухайн үед манай ангийн найз Б нь өөрийнхөө цагаан өнгөтэй Пропокс маркийн автомашинтай явж байсан. Бид нар наадмын талбай дээр очоод Б-гийн машиныг наадмын талбайн хашааны гадна үлдээчихээд наадмын талбайн асар дотор ороод юм яриад сууж байтал 04:00 цагийн орчимд нар мандсан бөгөөд энэ үед Тариалан сумын харъяат Б гэдэг залуу гаднаас орж ирсэн. Мөн Б-ний араас манай сумын Б, Г гэдэг хүмүүс орж ирсэн. Тэд нар мэнд асуучихаад “Гадаа машин зогсож байхаар нь хэн байгаа юм бол гэж бодоод ороод ирлээ” гэж хэлж байсан. Тэгээд би ангийнхаа хүүхдүүдтэй юм яриад сууж байтал Б, Б, Г нар нь манай ангийнханд 2,5 литерийн Брат нэртэй пиво 1 ширхэгийг оруулж ирж өгчихөөд гарсан. Тухайн үед би тэр нарын араас наадмын талбайн асраас гараагүй учраас Б, Б, Г нарыг ямар унаа, машинтай явж байгаа, хэн нь жолоо барьж явсан болохыг нь хараагүй. Түүнээс хойш би Б, Б, Г нартай дахиж таарч, уулзаагүй. Тэр шөнө Б, Б, Г нарыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг нь би мэдээгүй. Ямар ч байсан тэр гурав биеэ авч явах бүрэн чадвартай байсан. Мөн тэд нарын биед ил харагдах бэртэл гэмтэл, шарх сорви байгаагүй. Тэд  хоорондоо маргаж, зодолдсон ямар ч шинж байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/,

            12. Гэрч Ж.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Тариалан сумын харъяат Б, Б нарыг нэг сумын хүмүүс гэдгээр нь танина.  Тариалан сумын баяр наадмын үйл ажиллагаа 2017 оны 07 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд болж өнгөрсөн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 10-ны орой Тариалан сумын Соёлын төвд баяр наадмын хаалтын үйл ажиллагаа, нийтийн цэнгээнт бүжгийн арга хэмжээ болсон. Би тухайн арга хэмжээнд оролцож байхдаа ангийнхаа найзуудтай уулзсан бөгөөд арга хэмжээ дууссаны дараа шөнийн 03:00 цагийн орчимд ангийнхаа хүүхдүүдтэй хамт Тариалан сумын Хөхөө багт байдаг наадмын талбай дээр очсон. Тухайн үед манай ангийн хүүхдүүд ангиараа нар мандахыг харах гэж тэнд очсон бөгөөд тухайн үед манай ангийн найз Баяраа нь өөрийнхөө цагаан өнгөтэй Пропокс маркийн автомашинтай явж байсан. Манай ангийн хүүхдүүд наадмын талбайн асар дотор сууж байтал 03:00-04:00 цагийн орчимд Тариалан сумын харъяат Б, Б, Г гэдэг хүмүүс орж ирсэн. Тэдгээр хүүхдүүд нь бид нараас мэнд асуучихаад “Гадаа машин зогсож байхаар нь хэн байгаа юм бол гэж бодоод ороод ирлээ” гэж хэлж байсан. Би ангийнхаа хүүхдүүдтэй юм яриад сууж байтал Б, Б, Г нар нь манай ангийнханд Брат нэртэй пиво 1 ширхэгийг оруулж ирж өгчихөөд гараад явсан. Тухайн үед би тэр гуравын араас наадмын талбайн асраас гараагүй учраас Б, Б, Г нарыг ямар унаа, машинтай явж байсан, хэн нь жолоо барьж явсан болохыг нь хараагүй. Манай ангийн сурагчид наадмын талбай дээр байж байгаад 05:00 цагийн орчимд гэр гэртээ харьсан. Би гэртээ очоод байж байтал 06 цаг 30 минутын орчимд Тариалан сумын эрүүл мэндийн төвөөс надруу утсаар залгаж “Зам тээврийн осолд орсон 2 хүүхэд ирсэн байна. Ухаангүй байдалтай байна, хурдан ирээрэй” гэж дуудлага өгсөн. Би тэр дороо Тариалан сумын эрүүл мэндийн төв дээр очиход Б, Б нар байсан бөгөөд их эмч Г нь тэр хоёрын биеийг үзэж, анхны тусламж үзүүлж байсан. Би Г эмчтэй хамт хамтарсан үзлэг хийхэд Б нь ухаангүй, орчиндоо харьцаагүй, зүүн талын нүдний хэсэгт хөхөрсөн, баруун гараа савчсан, биеийн ерөнхий байдал хүнд байсан. Б-ний биеийг үзэхэд биеийн байдал хүнд, орчиндоо харьцаа султай, ухаан санаа орж гарсан, баруун талын нүд, дээд уруулны хэсэг хавдсан, хацар, шанааны хэсгийн арьс зулгарсан, баруун талын гарын шууны яс хугаралтай, ясны хавиралдах чимээтэй, баруун талын хөлийн дунд чөмөг ясны ил хугаралтай, маш их зовиуртай байсан. Г  эмч бид хоёр Б, Б нарын биеийг үзээд өвчин намдаах, цус тогтоох, тархины хаван хөөх, шингэн сэлбэх эмчилгээнүүдийг хийсэн. Б, Б нарын биеийн байдал хүнд байсан учраас аймгийн Нэгдсэн эмнэлэгт дуудлага өгөөд Б, Б нарыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/,

             13. Гэрч П.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Тариалан сумын Эрүүл мэндийн төвд хүүхдийн их эмч ажилтай. Би энэ ажлыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хийж байна. Би Увс аймгийн Тариалан сумын харъяат Б,.Б нарыг танихгүй. 2017 оны 07 дугаар сарын 11-ний өглөө 06 цаг 30 минутын орчимд Тариалан сумын эрүүл мэндийн төвөөс сувилагч Э над уруу утсаар залгаж “Зам тээврийн осолд орсон хоёр хүүхэд байна гэнэ, яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байна” гэж хэлэхээр нь би хувцасаа өмсөөд гэрээс гарч байтал осолд орсон хүүхдүүдийн ар гэрийнх нь хүн гэх нэг эмэгтэй хүн машинтай ирсэн. Тэгээд би тэр хүний машинд суугаад Тариалан сумын Эрүүл мэндийн төв дээр очиж яаралтай тусламжийн цүнхээ аваад Тариалан сумын Хөхөө багийн нутагт байрлах Эрүүл мэндийн төвөөс доошоо явахад автомашины замын хажууд нэг эвдэрсэн машин зогсож байсан. Би тэр машины марк, улсын дугаарыг нь анзаарч хараагүй бөгөөд тухайн машиныг тойроод танихгүй хүмүүс ирчихсэн зогсож байсан. Намайг машинаас буухад Б, Б гэх хоёр хүн тухайн осол болсон гэх газрын ойролцоо газарт хэвтэж байсан. Тэгээд би Б, Б нарын биеийг үзэхэд Бын биеийн байдал маш хүнд, ухаангүй, зүүн талын нүдний хэсэгт бага зэрэг хөхөрсөн байдалтай байсан. Харин Б нь биеийн байдал хүнд, орчиндоо харьцаа султай, ухаан санаа орж гарсан, баруун талын нүд, дээд уруулын хэсэг хавдсан, хацар, шанааны хэсгийн арьс зулгарсан, баруун талын гарын шууны яс хугаралттай, ясны хавиралдах чимээтэй, баруун талын хөлийн дунд чөмөг ясны ил хугаралтай, маш их зовиуртай байсан. Би Б, Б нарын биеийг үзээд цус тогтоох, өвчин намдаах эмчилгээ хийгээд ар гэрийнх нь хүмүүсийн автомашинаар тээвэрлэж Тариалан сумын эрүүл мэндийн төвд хүргэсэн. Тариалан сумын эрүүл мэндийн төв дээр очоод удаагүй байтал их эмч Н ирсэн бөгөөд Н бид хоёр Б, Б нарын биед хамтарсан үзлэг хийгээд өвчин намдаах, цус тогтоох, тархины хаван хөөх, шингэн сэлбэх эмчилгээнүүдийг хийсэн. Б, Б нарын биеийн байдал хүнд байсан учраас аймгийн Нэгдсэн эмнэлэгт дуудлага өгөөд Б, Б нарыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн. Намайг анх осол болсон газарт очиход Б-ийг унаж, онхолдсон машинаас ойролцоогоор 15 метр орчим хол зайд, Б-ыг ойролцоогоор 4-5 метрийн зайд газарт хэвтүүлсэн байсан. Мөн арын гэрийн хүмүүс түрүүлээд оччихсон байсан. Б, Б нарыг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан эсэхийг би тодорхой хэлж мэдэхгүй байна. Тариалан сумын эрүүл мэндийн төвөөс Б, Б нарт 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр үзүүлсэн яаралтай тусламж үйлчилгээний хуудсыг би хөтөлсөн. Тухайн үед Бын ээжээс нэрийг нь асуухад Н овогтой Б гэж хэлэх шиг болсон. Тухайн үед би Б-ын иргэний үнэмлэхийг үзээгүй учраас Н овогтой Б-ын нэрийг Б гэж буруу бичсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/,

            14. Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний төрсөн дүү Б нь  ээж О-ийн хамт Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багт амьдардаг. Бид нар аав, ээжээс 4-үүлээ бөгөөд миний ах Б, Б бид нар тусдаа гарсан. Дүү Б нь 2014 онд Тариалан сумын Ерөнхий боловсролын ахлах сургуулийн 11 дүгээр анги төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Б Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Эдийн засгийн ангид дэвшин суралцсан бөгөөд 2014 оны 09 дүгээр сард миний аав Д зуурдаар нас барсан учраас сургуулиасаа чөлөө авч ирсэн. Түүнээс хойш дахин сургуульдаа яваагүй бөгөөд надтай хань бараа болдог байсан: Б нь зан аашийн хувьд дөлгөөн, бусадтай нийтэч, хүнд турархаг, даруу төлөр зантай, архи уудаггүй, тамхи татдаггүй бөгөөд миний дүүд өөр янз бүрийн муу зуршил байхгүй. Б нь гар бөмбөг, сагсан бөмбөг, хөнгөн атлеткийн спортыг сонирхож, хичээллэдэг. Ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа олон уясын математикийн олимпиадад оролцож хүрэл медаль авч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,

             15. Гэрч З.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Б нь миний эхнэр Б-ийн төрсөн дүү нь юм. Б хадам ээж О-ийн хамт Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багт амьдардаг. Б нь зан аашийн хувьд төлөв даруу, бусадтай нийтэч, хүнд тусархаг, дөлгөөн зантай. Мөн архи уудаггүй, тамхи татдаггүй бөгөөд түүнд өөр янз бүрийн муу зуршил байхгүй. Б нь гар бөмбөг, сагсан бөмбөг, хөнгөн атлеткийн спортыг сонирхож, хичээллэдэг.” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/,

             16. Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 396 тоот шинжээчийн: “Үзүүлэгч Д.Б-ийн биед гэмтэл учирсан байна. Тархины хүнд хэлбэрийн няцралт, тархины зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, баруун хацар, ухархайн ясны хугарал, баруун хөлний дунд чөмөгний ясны ил хугарал, баруун гарын шууны ясны битүү хугарал, хацар, нүүр, цээжний баруун талын зулгаралт зэрэг гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх  гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө. Д.Б нь этилийн спирт хэрэглэсэн байсан нь шүүх химийн шинжилгээгээр батлагдсан. Д.Б нь тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт  /хх-ийн 50-р тал/,

              17. Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 39 тоот Шүүх химийн шинжилгээнд: “Иргэн Д.Б-ийн цусанд 1.2 промили этилийн спирт илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 53-р тал/,

            18. Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Өвчний түүхээр хийсэн шүүх эмнэлэгийн 9607 тоот шинжээчийн дүгнэлтэд: “Н.Б-ын биед тархины эсийн урт сэртэнгийн тархмал гэмтэл /ДАП/, тархины хажуугийн ховдлын цус харвалт, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх тархины эсийн урт сэртэнгий тархмал гэмтэл /ДАП/, тархины хажуугийн ховдлын цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна. Цаашид дээрх тархины гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхиий чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-ийн 58-р тал/,

           19. Увс аймгийн Цагдаагийн газрын шинжээч, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.Бямбажаргалын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан 19 тоот Шинжээчийн дүгнэлтэд: “Жолооч Д.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Жолооч Д.Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а заалт жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн. Замын зохион байгуулалть нөхцөл нь осол гарахад нөлөөлөөгүй. Осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нөхцөл нь жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь нөлөөлсөн” гэжээ /хх-ийн 64-65-р тал/,  

               20. “Увс Финанс-Аудит” ХХК-ийн Автомашины хохирол үнэлсэн тухай тайлан /хх-ийн 72-р тал/,

              21.  Шүүгдэгч Д.Б, хохирогч Н.Б нарын Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-ийн 86-88-р тал/,

             22.  Тээврийн хэрэгслийн техникийн байдал, эвдрэлийн талаар дүгнэлт гаргасан Гэмтлийн акт /хх-ийн 90-р тал/,

              23. Шүүгдэгч Д.Б, хохирогч Н.Б нарын өвчний түүх /хх-ийн 92-92-111-р тал/,

           24. Шүүгдэгч Д.Б-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 122-р тал/,

             25. Шүүгдэгч Д.Б-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124-р тал/,

         26. Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “Б бид хоёр Ерөнхий боловсролын сургуулийн 1 ангид хамт сурч байсан найзууд юм. Бид хоёрын дунд садан төрлийн холбоо, өр авлага, өш хонзон байхгүй. 2017 оны 07 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд Тариалан сумын баяр наадмын үйл ажиллагаа болж өнгөрсөн бөгөөд би 2017 оны 07 дугаар сарын 10-ны орой 20:00 цагийн орчимд Тариалан сумын төвд гудамжинд явж байгаад найз Б-тай таарсан. Б надад “Бүжиг тарсны дараа найзуудаараа манай жуулчны баазад очиж амрахуу” гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Тус өдөр буюу 2017 оны 07 дугаар сарын 10-ны орой Тариалан сумын соёлын төвд баяр наадмын хаалтын үйл ажиллагаа, нийтийн цэнгээнт бүжиг болсон бөгөөд би тухайн бүжгэнд оролцож байхдаа ангийн найз Б, Г, С нартай таарч уулзсан. Соёлын төвд болсон нийтийн цэнгээнт бүжгийн арга хэмжээ шөнийн 00:00 өнгөрч байх үед дууссан бөгөөд бүжиг тарсны дараа Б, Г, С бид нар Б-ын аавынх нь амралтын газарлуу явахаар болсон. Тухайн үед би өөрийн ах, эгчээс машиныг нь авах гэсэн боловч надад машинаа өгөөгүй. Тэгээд Б өөрийн аав Н-гийн машиныг авахаар болоод Г, С бид гурав гудамжинд хүлээж байтал Б аавынхаа 44-26 УВХ улсын дугаартай, цайвар цэнхэр өнгөтэй, “Тоёота Приус-10” маркийн машиныг авч гарч ирсэн. Тэгээд бид нар хоорондоо ярилцаж байгаад ангийн найз Д, Б нарыг дагуулаад явъя гэж тохирсон бөгөөд эхлээд Д-ын гэрийн гадна очоод Б бид хоёр Д-ын гэрт орж Дтай уулзахад Д “Найз нь унтаж амарч байна. Та нартай хамт явж чадахгүй” гэж хэлсэн. Тэгээд бид нар тэндээсээ яваад ангийн найз Б-ы гэрийн гадна очсон бөгөөд мөн л Б бид хоёр Батбуяны гэрт ороход Б “Та нар түрүүлээд явж бай, би араас чинь очино” гэж хэлсэн бөгөөд Б, С, Г бид нар амралтын газарлуу явахынхаа өмнө сумын төвд байдаг Х гэдэг хүний дэлгүүрээс ундаа, чихэр, боорцог авсан. Мөн мөнгөө нийлүүлж байгаад 2,5 литерийн Брат нэртэй пиво 2 ширхэгийг аваад Б, С, Г бид нар Тариалан сумын төвөөс 02:00 цагийн орчимд гараад амралтын газарлуу явсан. Тухайн үед Б нь өөрөө машинаа жолоодож явсан. Амралтын газарт очоод 2,5 литерийн Брат нэртэй пиво 1 ширхэгийг Б, С, Г бид нар тэнцүүхэн хувааж уусан бөгөөд пиво уугаад сууж байтал С орон дээр хэвтээд унтсан. С-г унтсаны дараа би Б, Г нарт “Гурвуулаа хамт яваад сумын наадмын талбай орчихоод ирье. Манай найзууд тэнд байж магадгүй” гэж хэлэхэл тэд зөвшөөрсөн. Тэгээд амралтын газраас хөдлөхийн өмнө манай найз Б-ын бие нь тааруухан харагдаад байхаар нь би “Найз нь машиныг чинь жолоодоод явах уу” гэж асуухад Б зөвшөөрөөд машиныхаа түлхүүрийг надад өгсөн тул би Б-ын аавын 44-26 УВХ улсын дугаартай, “Тоёота Приус-10” маркийн машиныг жолоодоод, Б жолоочийн хажуу талын урд суудалд, Г арын суудалд ганцаараа суугаад явсан. Бид гуравыг явах үед С гэрт ганцаараа унтаж байсан. Бид нар амралтын газраас хөдлөөд Тариалан сумын наадмын талбайн ойролцоо очиж явтал наадмын талбайн асрын гадна цагаан өнгөтэй, Пропокс маркийн автомашин зогсож байхыг харчихаад манай найзууд байж магадгүй гэж бодоод наадмын талбайн хажууд очиж зогссон. Тэгээд би машинаас буугаад машины түлхүүрийг Б-д буцааж өгсөн. Б, Г бид гурав наадмын талбайруу ороход манай сумын ах, эгч нар сууж байсан тул бид гурав машин дотор үлдсэн байсан 2,5 литерийн Брат нэртэй пивыг тэр хүмүүсд оруулж өгчихөөд явсан. Наадмын талбайн асраас гараад явах гэж байхад Б машинаа түлхүүрээр нь онгойлгочихоод өөрөө машины арын суудалд ороод суучихсан. Харин Г машины урд талд, жолоочийн хажуугийн суудалд ороод суучихсан. Тэгэхээр нь би “Намайг машин жолоодоод яв” гэж байгаа юм байна гэж бодоод Б-ын аавын машиныг жолоодоод явсан бөгөөд би буцаад амралтын газарлуу явья гэж бодож байтал Г “Найз нь мотоциклоо очоод авчихмаар байна. Айлын хашаанд тавьчихсан байгаа” гэж хэлэхээр нь би сумын төврүү явсан. Тэгээд бид нар шууд яваад Тариалан сумын төврүү орсон бөгөөд Эмнэлгийн урд талаар доошоо явж байх үед Г “Найз нь энд буугаад гэртээ орж амарлаа” гэж хэлээд машинаас буусан. Тухайн үед машины бензины шар гэрэл ассан байсан тул машины бензин дуусч магадгүй гэж бодоод шатахуун түгээх станц орж бензин авахаар явсан. Эмнэлгээс доошоо эргээд явж байтал гэнэт миний жолоодож явсан машины руль зүүн талруугаа булаасан. Тухайн үед машины дугуй хагарсан байж магадгүй. Машины руль зүүн талруу булаахаар нь би рулийг тэгшлэх гээд баруун талруу буцааж дараад, машинаа зогсоохоор тормозоо гишгэхэд машин унаж онхолдсон. Би тормоз гишгэхийн өмнө машины хянах самбарыг харахад 40 километр цагийн хурдтай явж байсан. Машин унаж, онхолдсоноос хойш юу болсныг би санахгүй байна. Нэг ухаан ороход аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн байсан. 2017 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Г, Б, С бид нар хоорондоо болон өөр бусад хүмүүстэй маргаж, зодолдсон зүйл огт байхгүй. Тэр шөнө би пиво уусан. Г, Б, С бид дөрөв нийлээд 2,5 литерийн Брат нэртэй пиво 1 ширхэгийг хувааж уусан. Зам тээврийн осол гарах үед би машин жолоодож явсан. Би найз Бад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд Бын эмчилгээний зардалд нийт 2.150.000 төгрөг өгсөн. Би 2017 оны 1 дүгээр сард Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг Батлан хамгаалах жолооны авто сургуулийг төгсөж “В” ангиллын жолоодох эрх авсан. Гэхдээ миний жолооны үнэмлэх өнөөдрийг хүртэл хэвлэлтээс гарч ирээгүй байгаа. Миний биеийн байдал одоо хүнд байгаа бөгөөд би ганцаараа биеэ дааж явж чадахгүй байгаа. Би 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод тархины хагалгаанд орохоор очер авсан байгаа. Би зам тээврийн осолд орсон цагаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотруу явж эмчилгээ хийлгэж чадаагүй. Яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн. Миний бие болсон зүйлд их харамсаж байгаа бөгөөд миний биеийн байдлыг харгалзан үзэж надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

          Шүүгдэгч Шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Тариалан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт 44-26 УВА улсын дугаартай “Тоёота Приус-10” маркийн автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргаж хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 396 тоот шинжээчийн дүгнэлт, Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Өвчний түүхээр хийсэн шүүх эмнэлэгийн 9607 тоот шинжээчийн дүгнэлт, Увс аймгийн Цагдаагийн газрын шинжээч, Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн хошууч Ц.Бямбажаргалын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан 19 тоот Шинжээчийн дүгнэлт, Тээврийн хэрэгслийн техникийн байдал, эвдрэлийн талаар дүгнэлт гаргасан Гэмтлийн акт, хохирогч Н.Б, гэрч Б.Г нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.  

         Шүүгдэгч Д.Б нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хохирогч Н.Б-ын биед хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлтээр, тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь хэрэгт авагдсан Монгол улс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 39 тоот Шүүх химийн шинжилгээний “Иргэн Д.Б-ийн цусанд 1.2 промили этилийн спирт илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон.

           Шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-ын биед хүнд гэмтэл учирсан,  шүүгдэгч нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь нотлогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3, дахь хэсгүүдэд зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.   

             Д.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-ын биед биед тархины эсийн урт сэртэнгийн тархмал гэмтэл /ДАП/, тархины хажуугийн ховдлын цус харвалт, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нурууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдсон, дээрх тархины эсийн урт сэртэнгий тархмал гэмтэл /ДАП/, тархины хажуугийн ховдлын цус хуралт гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 2.150.000 төгрөг өгсөн, хохирогч Н.Б нь цаашид нэхэмжлэх хохирол, төлбөргүй болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

            Шүүгдэгч Д.Б нь согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэхдээ иргэний нэхэмжлэгч Б.Н-гийн эзэмшлийн 44-26 УВА улсын дугаартай “Тоёота Приус-10” маркийн автомашин жолоодож явсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Б.Н-гийн автомашинд учирсан хохирлыг төлж барагдуулахаа ирлэхийлсэн болохыг, иргэний нэхэмжлэгч Б.Н нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

            Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Д.Б нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа ухамсарлаж гэмшиж байгаа болон тэрээр уг ослын улмаас түүний биед тархины хүнд хэлбэрийн няцралт, тархины зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, баруун хацар, ухархайн ясны хугарал, баруун хөлний дунд чөмөгний ясны ил хугарал, баруун гарын шууны ясны битүү хугарал зэрэг гэмтэл учирсан, цаашид байнгын эмчилгээ, сувилгаа хийлгэх шаардлагатай байгаа зэрэг биеийн эрүүл мэндийн байдлыг ял шийтгэхдээ харгалзан үзсэн болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч Ш овгийн Д-ийн Б-г согтуугаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 6 сар хорих ял шийтгэсүгэй. 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар оногдуулсан 6 сар хорих ялаас чөлөөлсүгэй.  

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  8.5 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгч Б.Н-гийн автомашинд учирсан хохирлыг шүүгдэгч Д.Б нь төлж барагдуулахаа ирлэхийлснийг дурдаж, иргэний нэхэмжлэгч Б.Н нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

             6. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлд заасныг баримтлан Д.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                           ДАРГАЛАГЧ

                                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.АЛТАН