Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/02794

 

2024 05 21 184/ШШ2024/02**************4

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ******* бюлдинг Б корпус, ******* давхар, *******02 тоот хаягт байрлах, ******* финтек ББСБ ХХК /РД: *******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* уул 6 гудамж, ******* тоот хаягт оршин суух, овогт /РД: ДЛ*******4050505/

Зээлийн гэрээний үүрэгт 258,**************2 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц. нь манай ******* зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 211208-8462 зээлийн дугаартай 120,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 6 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 384 хоног хугацаа хэтрүүлсэн байна. 2024 оны 04 сарын 15-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл *******2,613 төгрөг, хүү 12*******,440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,*******3******* төгрөг төлөхөөр байна. Иймд Ц.аас 258,**************2 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* финтек ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 258,**************2 төгрөгийг 2024 оны 05 сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* финтек ББСБ ХХК нь Ц.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 258,**************2 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ц. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага 258,**************2 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* финтек ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 258,**************2 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,420 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 4,2******* төгрөгийг улсын орлогоос, 4,2******* төгрөгийг хариуцагч Ц.аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* финтек ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН