| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/03658/И |
| Дугаар | 102/ШШ2024/03195 |
| Огноо | 2024-06-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2024/03195
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжилсэн 970,377.59 төгрөгийг хариуцагч А.Ж хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 242,594 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 242,594 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 242,594 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 242,594 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,840 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ж-аас 13,920 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 13,920 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН