| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/04869/И |
| Дугаар | 184/ШШ2024/03152 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2024/03152
*******24 06 05 14/ШШ*******24/03152
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Чин ван Чагдаржавын гудамж, Нийслэлийн ******* ******* ******* газар,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /рд:УШ96103*******7/
Хариуцагч: Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, го-парк, энхтайваны өргөн чөлөө гудамж, байр, тоот хаягт оршин суух, овогт /рд:ЕП9500914/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, 1 гудамж, 1-1 тоот хаягт оршин суух, овогт /рд:УП961*******150/
2,650,900 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Э., Т., Э. нар нь бүлэглэн *******22 оны 02 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө ******* ******* 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт С. зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг ******* ******* эрүүгийн хэргийн анхан шатны шүүх *******23 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж *******23/ГЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э., Т., Э. нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмтхэрэгүйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 3,150,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Э., Т., Э. нарын учруулсан биед духны хөндийн өмнөд хана буюу гадна ялтасны зүүн нүдний ухархайн дотор дээд ирмэгийг дайрсан цөмөрсөн хугарал, тархины доргилт, баруун зулай, чамархай, зүүн хацар, баруун бугалга, тохой, шуу, зүүн суганы урд хэсэг, зүүн тохой, баруун, зүүн сүврэгдэс, бүсэлхийн зүүн ар хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтлийн улмаас хохирогч С.Бямбасүрэн нь эмнэлгийн байгууллагуудаар үзлэг оношилгоо, эмчилгээ хийлгэсэн байх бөгөөд үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангаас дараах зардлууд гарсан байна. Үүнд: Гэмтэл согог судлалын үндэсний төв Гэмтлийн яаралтай тусламж *******0,000 төгрөг, Амбулаторийн үзлэг - 14,000 төгрөг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг - Мэс засал 1,90,900 төгрөг, эмийн эмчилгээ, 16,000 төгрөг, Амбулаторийн үзлэг нийт 140,000 төгрөг, Баянзүрх ******* эрүүл мэндийн төв, *******0,000 төгрөг, нийт 2,650,900 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн *******, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно, Прокурорын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжпэл, тайлбар, гомдол гаргана гэж тус тус заасан. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6, мөн хуулийн 19 дүгээр зүйлд тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдэж, нийт даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой тул гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг тус сангаас нөхөн төлсөн нь төр, нийтийн аль алины ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй. Э., Т., Э. нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хянан шийдвэрлэж, түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос гадна Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас *******24 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 01/124 дугаартай албан бичгээр тус ******* газарт хандан ...гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх нэхэмжпэл гаргаж, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах тухай хүсэлтийг ирүүлсэн. Иймд Э., Т., Э. нараас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан гэм хорын хохирол болох 2,650,900 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 1009000*******00 дугаартай дансанд оруулж өгнө үү гэжээ.
Шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нийслэлийн ******* ******* Прокурорын газрын нэхэмжилсэн 2,650,900 төгрөгийг хариуцагч Э., Т., Э. нар нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг *******24 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 450,000 төгрөг, *******24 оны 0 дугаар сарын 27-ны өдөр 450,000 төгрөг, *******24 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 450,000 төгрөг, *******24 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 450,000 төгрөг, *******24 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 450,000 төгрөг, *******24 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 400,900 төгрөгөөр тус тус төлнө гэж эвлэрсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн ******* ******* Прокурорын газар нь Э., Т., Э. нарт холбогдуулан 2,650,900 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Э., Т., Э. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг *******24 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 450,000 төгрөг, *******24 оны 0 дугаар сарын 27-ны өдөр 450,000 төгрөг, *******24 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 450,000 төгрөг, *******24 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 450,000 төгрөг, *******24 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 450,000 төгрөг, *******24 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 400,900 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар *******24 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/*******49 дугаартай итгэмжлэлээр нэхэмжлэгч Нийслэлийн ******* ******* Прокурорын газар нь төлөөлүүлэх эрхээ хяналтын прокурор С.Болорзулд олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч Э., Т., Э. нараас 2,62 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн ******* ******* Прокурорын газрын нэхэмжлэлтэй, Э., Т., Э. нарт холбогдох 2,650,900 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Э., Т., Э. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг *******24 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 450,000 төгрөг, *******24 оны 0 дугаар сарын 27-ны өдөр 450,000 төгрөг, *******24 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 450,000 төгрөг, *******24 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 450,000 төгрөг, *******24 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 450,000 төгрөг, *******24 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 400,900 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар хариуцагч Э., Т., Э. нараас улсын тэмдэгтийн хураамж 2,62 төгрөг гаргуулж, улсын орлогод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН