| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/03494/И |
| Дугаар | 184/ШШ2024/03154 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2024/03154
*******24 06 05 184/ШШ*******24/03*******4
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, жигжиджавын гудамж, ******* цамхаг барилга, ******* давхар, *******02 тоот хаягт байрлах, ******* лизинг ХХК /рд:*******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, овогт /рд:/
Зээлийн гэрээний үүрэгт 2,519,469.74 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ******* Лизинг ХХК нь *******22.03.29-ний өдөр 43029326 тоот Санхүүгийн түрээсийн гэрээгээр хариуцагч Б. 4,499,100 төгрөгийг, сарын 2,8 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, сар бүрийн 10-нд эргэн төлөлт хийгдэж байхаар, хэрэглээний зориулалтаар санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, огт төлөлт хийгээгүй байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийн дагуу огт төлөлт төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч Б. нь түрээсийн гэрээний 7.2, 7.3, дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү түрээслэгчийн ноцтой зөрчил нь санхүүгийн түрээсийн тухай хуулийн 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Ингээд *******24.04.04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,117,919.82 төгрөг, хүү 343,984.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,065.84 төгрөг, Нотираитын зардал 9,500 төгрөг, нийт лизингийн төлбөр 2,519,469.74 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Б. нь ******* лизинг ХХК-ийн нэхэмжилсэн 2,519,469.74 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 1,519,469.74 төгрөгийг *******24 оны 06 сарын *******-ны өдөр 500,000 төгрөг, *******24 оны 07 сарын *******-ны өдөр 500,000 төгрөг, *******24 оны 08 сарын *******-ны өдөр 519,469.74 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* лизинг ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* лизинг ХХК нь Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,519,469.74 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Б. нь ******* лизинг ХХК-ийн нэхэмжилсэн 2,519,469.74 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 1,519,469.74 төгрөгийг *******24 оны 06 сарын *******-ны өдөр 500,000 төгрөг, *******24 оны 07 сарын *******-ны өдөр 500,000 төгрөг, *******24 оны 08 сарын *******-ны өдөр 519,469.74 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* лизинг ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар *******24 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* лизинг ХХК нь төлөөлүүлэх эрхээ Н.Энхтөр, Т.Бямбадорж нарт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 27,555 төгрөгийг улсын орлогоос, 27,555 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* лизинг ХХК-д олгох нь зүйтэй байна.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,519,469.74 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Б. нь ******* лизинг ХХК-ийн нэхэмжилсэн 2,519,469.74 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь үлдэх 1,519,469.74 төгрөгийг *******24 оны 06 сарын *******-ны өдөр 500,000 төгрөг, *******24 оны 07 сарын *******-ны өдөр 500,000 төгрөг, *******24 оны 08 сарын *******-ны өдөр 519,469.74 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* лизинг ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 27,555 төгрөгийг улсын орлогоос, 27,555 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* лизинг ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН