Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2024/03157

 

2024 06 0******* 184/ШШ2024/031*******7

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, ХМК хаягт байрлах, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /рд:6108466/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, Чулуут ******* гудамж, 20 тоот хаягт оршин суух, Боржигин овогт ******* ******* /рд:*******/

1,808,*******00 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд Ч.******* нь 2019 онд 2,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу 36 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Хариуцагч нь санхүүгийн дэмжлэг олгох гэрээний 3.*******-д заасны дагуу эргэн төлөгдөх 1,800,000 төгрөгийг хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.3-т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү. Мөн нотариатын зардал, үйлчилгээний хураамж 8,*******00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлага 200,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,608,*******00 төгрөгийг хариуцагч Ч.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 сарын 2*******-ны өдөр 2*******,000 төгрөг, 2024 оны 07 сарын 2*******-ны өдөр 2*******,000 төгрөг, 2024 оны 08 сарын 2*******-ны өдөр 2*******,000 төгрөг, 2024 оны 09 сарын 2*******-ны өдөр 2*******,000 төгрөг, 2024 оны 10 сарын 2*******-ны өдөр 2*******,000 төгрөг, 2024 оны 11 сарын 2*******-ны өдөр 2*******,000 төгрөг, 2024 оны 12 сарын 2*******-ны өдөр 228,*******00 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Ч.*******ид холбогдуулан 1,808,*******00 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлага 200,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,608,*******00 төгрөгийг хариуцагч Ч.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 сарын 2*******-ны өдөр 2*******,000 төгрөг, 2024 оны 07 сарын 2*******-ны өдөр 2*******,000 төгрөг, 2024 оны 08 сарын 2*******-ны өдөр 2*******,000 төгрөг, 2024 оны 09 сарын 2*******-ны өдөр 2*******,000 төгрөг, 2024 оны 10 сарын 2*******-ны өдөр 2*******,000 төгрөг, 2024 оны 11 сарын 2*******-ны өдөр 2*******,000 төгрөг, 2024 оны 12 сарын 2*******-ны өдөр 228,*******00 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 0******* дугаар сарын 17-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь төлөөлүүлэх эрхээ Г.Наранбатад олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул зохигчдын эвлэрсэн 1,608,*******00 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 40,686 төгрөгийн тал хувь 20,343 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 7******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй, Ч.*******ид холбогдох 1,808,*******00 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 200,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,608,*******00 төгрөгийг хариуцагч Ч.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 сарын 2*******-ны өдөр 2*******,000 төгрөг, 2024 оны 07 сарын 2*******-ны өдөр 2*******,000 төгрөг, 2024 оны 08 сарын 2*******-ны өдөр 2*******,000 төгрөг, 2024 оны 09 сарын 2*******-ны өдөр 2*******,000 төгрөг, 2024 оны 10 сарын 2*******-ны өдөр 2*******,000 төгрөг, 2024 оны 11 сарын 2*******-ны өдөр 2*******,000 төгрөг, 2024 оны 12 сарын 2*******-ны өдөр 228,*******00 төгрөгийг тус тус нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул зохигчдын эвлэрсэн 1,608,*******00 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 20,343 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН