Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0898

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч******* би, Ц******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э х з х-нд холбогдох Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 454 дүгээр тогтоол нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах. Ц******* ХХК-д олгосон 31/2019 дугаартай дулаан түгээх, 32/2019 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахгүй байгаа Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Ц******* ХХК-д олгосон 31/2019 дугаартай дулаан түгээх, 32/2019 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Б*******оос шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: "...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн утга санаа агуулгатай ойлгож танилцаагүй бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд УБДС ТӨХК-тай холбоотой өр төлбөрийн асуудлаар нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож нэхэмжлэлд гарын үсэг тамга дарсан. Миний бие Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон 3ахиргааны хэргийн давж заалдах шатанд шүүх хурал болсон талаар ямар ч мэдээлэлгүй байсан энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мэдсэн. Мөн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Ц******* ХХК-г төлөөлж Ц.О*******д итгэмжлэл олгосон нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өр төлбөртэй холбоотой асуудалд итгэмжлэл олгосон гэж ойлгосон.

Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд олгосон байна. Иймд тус итгэмжлэл нь хүчингүй бөгөөд Ц.О******* нь Ц******* ХХК-г төлөөлөх эрхгүй болно. Ц******* ХХК-ийн захирал П.Б******* миний бие буруу ойлголтын улмаас Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулсан гаргасан нэхэмжлэлд гарын үсэг зурж, тамга дарсан байна. Иймд Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 454-р тогтоолыг хүчингүй болгуулах болон Ц******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүчингүйд тооцож өгнө үү. Ц******* ХХК нь цаашид дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэх боломжгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүх 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргагч Ц******* ХХК болон Дай цэцэн ХХК нараас гаргасан "Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 454 дүгээр тогтоол нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах. Ц******* ХХК-д олгосон 31/2019 дугаартай дулаан түгээх, 32/2019 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахгүй байгаа Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Ц******* ХХК-д олгосон 31/2019 дугаартай дулаан түгээх, 32/2019 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээр хариуцагч Эрчим хүний зохицуулах хороонд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.

2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчид холбогдуулан үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус шүүхэд ирүүлжээ. Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 ... нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж зааснаар нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийн хүрээнд байна.

3. Нэхэмжлэгч Ц******* ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б*******ын зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

4. Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохи************** улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

5. Түүнчлэн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 454 дүгээр тогтоол нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ц******* ХХК-д олгосон 31/2019 дугаартай дулаан түгээх, 32/2019 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахгүй байгаа Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Ц******* ХХК-д олгосон 31/2019 дугаартай дулаан түгээх, 32/2019 дугаартай дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгах"-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Т*******т даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ