Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2024/03178

 

2024 06 05 184/ШШ2024/03178

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай, ******* тауэр, 15 хаягт байрлах, ******* капитал ББСБ ХХК /рд:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* зуслан, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******н /рд:/

Зээлийн гэрээний үүрэгт 2,733,823 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Зээлдэгч Т. нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022.08.29-нд 7*******4657488 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 2,360,000 төгрөгийн зээлийг 2.15 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 528,522 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа 2023.08.26-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Т.гоос үндсэн зээлийн төлбөрт 1,968,452 төгрөг, хуримтлагдсан хүүний төлбөрт 669,*******6 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 91,026 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 2,733,823 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.д холбогдох иргэний хэрэгт талууд дараах байдлаар эвлэрч байна. Хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага 2,733,823 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 сарын 05-ны өдөр 402,300 төгрөг, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 550,000 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны өдөр 1,781,523 төгрөгийг тус тус ******* капитал ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* капитал ББСБ ХХК нь Т.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,733,823 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,733,823 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 06 сарын 05-ны өдөр 402,300 төгрөг, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 550,000 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны өдөр 1,781,523 төгрөгийг тус тус ******* капитал ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ Л.Энхсүрэн, Б.Оюунтүлхүүр, Г.Энх-Амгалан, Ө.Батнасан нарт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,691 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 29,*******5.5 төгрөгийг улсын орлогоос, 29,*******5.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,733,823 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,733,823 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 06 сарын 05-ны өдөр 402,300 төгрөг, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 550,000 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны өдөр 1,781,523 төгрөгийг тус тус ******* капитал ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,691 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 29,*******5.5 төгрөгийг улсын орлогоос, 29,*******5.5,2 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН