Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2024/03185

 

*******24 06 05 184/ШШ*******24/03185

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ******* байр, 7 давхарт байрлах, ******* юнайтед ХХК /рд:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, ******* толгойт хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт /рд:/

401,464 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: А. нь Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, ******* байр, ******* тоот буюу Нефть баазаас толгойт руу өгсөх зам дагуу Шинэ толгойт хотхонд Шинэ толгойт дэлгүүр ажиллуулдаг бөгөөд манай байгууллагын харилцагч билээ. А. нь дэлгүүртээ манай байгууллагаас *******24.01.15-ны өдөр 361,680 төгрөгийн үнийн дүнтэй Корона, Холстен, Снөү, Тюборг шар айраг худалдан авсан. Худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байсан тул *******24.04.10-ны өдөр №24/10 тоот төлбөр барагдуулах гэрээ байгуулан төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч тохиролцсон хугацаандаа төлбөр тооцоог төлөөгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар шүүхэд хандаж байна. А. нь 361,680 төгрөгийг тохиролцсон хугацаа болох *******24.04.24-ний өдөр төлөөгүй бөгөөд *******24.04.24-ний өдрөөс *******24.05.16-ны өдрийг хүртэл нийт 22 хоногийн хугацаа өнгөрсөн байна. Иймд хариуцагчаас алданги 39,784 төгрөг, үндсэн төлбөр 361,680 төгрөг, нийт 401,464 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: А. нь нэхэмжлэлийн шаардлага 401,464 төгрөгийг *******24 оны 06 сарын 19-ний өдрийн дотор нэхэмжлэгч ******* юнайтед ХХК-д төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* юнайтед ХХК нь А.д холбогдуулан 401,464 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага 401,464 төгрөгийг *******24 оны 06 сарын 19-ний өдрийн дотор нэхэмжлэгч ******* юнайтед ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар *******24 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* юнайтед ХХК нь төлөөлүүлэх эрхээ С.Гэрэлсайханд олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,693 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 6,346.5 төгрөгийг улсын орлогоос, 6,346.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* юнайтед ХХК-д олгох нь зүйтэй байна.

Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* юнайтед ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.д холбогдох 401,464 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага 401,464 төгрөгийг *******24 оны 06 сарын 19-ний өдрийн дотор нэхэмжлэгч ******* юнайтед ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,693 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 6,346.5 төгрөгийг улсын орлогоос, 6,346.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* юнайтед ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН