| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/03371/И |
| Дугаар | 184/ШШ2024/03186 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2024/03186
2024 06 05 184/ШШ2024/03186
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай, ******* тауэр, ******* хаягт байрлах, ******* капитал ББСБ ХХК /рд:*******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* байр, 2 тоот хаягт оршин суух, ******* овогт /рд:/
Зээлийн гэрээний үүрэгт 3,658,828 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Зээлдэгч Н. нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022.12.14-нд 7105716964 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 100,000 төгрөгийн зээлийг 2.45 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022.12.13-нд 7105706842 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 100,000 төгрөгийн зээлийг 2.45 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022.12.17-нд 7105739026 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 100,000 төгрөгийн зээлийг 2.45 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022.12.17-нд 7105741030 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 100,000 төгрөгийн зээлийг 2.45 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022.12.23-нд 7105791682 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 100,000 төгрөгийн зээлийг 2.45 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022.12.17-нд 7105751125 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 100,000 төгрөгийн зээлийг 2.45 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022.12.23-нд 7105784*******0 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 100,000 төгрөгийн зээлийг 2.45%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022.12.23-нд 7105788077 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 100,000 төгрөгийн зээлийг 2.45 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022-12- *******-нд 7105774560 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 200,000 төгрөгийн зээлийг 2.45 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022.12.20-нд 71057645******* тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 100,000 төгрөгийн зээлийг 2.45 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022.12.11-нд 7105683143 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 220,000 төгрөгийн зээлийг 2.45 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022.12.11-нд 71056896******* тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 100,000 төгрөгийн зээлийг 2.45 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022.12.13-нд 7105703191 тоот Цахим зээлийн гэрээ'-г байгуулж 100,000 төгрөгийн зээлийг 2.45 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022.12.14-нд 7105709690 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 100,000 төгрөгийн зээлийг 2.45 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022.12.16-нд 7105730681 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 100,000 төгрөгийн зээлийг 2.45 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022.12-12-нд 7105697951 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1,030,000 төгрөгийн зээлийг 2.45 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 140,661 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 39,144 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 179,805 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй.
Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7105716964 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 100,000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт *******,649 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,841 төгрөг, 7105706842 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 100,000 төгрөг, хүүний төлбөрт *******,730 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,8******* төгрөг, 7105739026 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 100,000 төгрөг, хүүний төлбөрт *******,408 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,816 төгрөг, 7105741030 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 100,000 төгрөг, хүүний төлбөрт *******,408 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,798 төгрөг, 7105791682 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 100,000 төгрөг, хүүний төлбөрт 35,924 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,831 төгрөг, 7105751125 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 100,000 төгрөг, хүүний төлбөрт *******,3******* төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,804 төгрөг, 7105784*******0 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 100,000 төгрөг, хүүний төлбөрт 35,924 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,831 төгрөг, 7105788077 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 100,000 төгрөг, хүүний төлбөрт 35,924 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,831 төгрөг, 7105774560 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 200,000 төгрөг, хүүний төлбөрт 72,171 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 7,639 төгрөг, 71057645******* тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 100,000 төгрөг, хүүний төлбөрт *******,166 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,8******* төгрөг, 7105683143 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт *******1,132 төгрөг, хүүний төлбөрт 76,188 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 8,199 төгрөг, 71056896******* тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 95,968 төгрөг, хүүний төлбөрт 34,631 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,7******* төгрөг, 7105703191 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 96,*******0 төгрөг, хүүний төлбөрт 34,340 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,650 төгрөг, 7105709690 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 96,291 төгрөг, хүүний төлбөрт 34,207 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,617 төгрөг, 7105730681 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 96,*******0 төгрөг, хүүний төлбөрт 34,098 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 3,603 төгрөг, 7105697951 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 913,528 төгрөг, хүүний төлбөрт 329,585 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 37,974 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 3,658,828 төгрөгийг зээлдэгч Н.гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Н. нь ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,658,828 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 сарын 25-ны өдөр 610,000 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны өдөр 610,000 төгрөг, 2024 оны 08 сарын 25-ны өдөр 610,000 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны өдөр 610,000 төгрөг, 2024 оны 10 сарын 25-ны өдөр 610,000 төгрөг, 2024 оны 11 сарын 25-ны өдөр 608,828 төгрөгийг тус тус ******* капитал ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* капитал ББСБ ХХК нь Н.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,658,828 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч Н. нь ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,658,828 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 06 сарын 25-ны өдөр 610,000 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны өдөр 610,000 төгрөг, 2024 оны 08 сарын 25-ны өдөр 610,000 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны өдөр 610,000 төгрөг, 2024 оны 10 сарын 25-ны өдөр 610,000 төгрөг, 2024 оны 11 сарын 25-ны өдөр 608,828 төгрөгийг тус тус ******* капитал ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК нь төлөөлүүлэх эрхээ Л.Энхсүрэн, Б.Оюунтүлхүүр, Г.Энх-Амгалан, Ө.Батнасан нарт олгосон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэгчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,492 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, *******,746 төгрөгийг улсын орлогоос, *******,746 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,658,828 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэгт, хариуцагч Н. нь ******* капитал ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,658,828 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 610,000 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны өдөр 610,000 төгрөг, 2024 оны 08 сарын 25-ны өдөр 610,000 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны өдөр 610,000 төгрөг, 2024 оны 10 сарын 25-ны өдөр 610,000 төгрөг, 2024 оны 11 сарын 25-ны өдөр 608,828 төгрөгийг тус тус ******* капитал ББСБ ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,492 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, *******,746 төгрөгийг улсын орлогоос, *******,746 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч ******* капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН