| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/03842/И |
| Дугаар | 102/ШШ2024/03074 |
| Огноо | 2024-06-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2024/03074
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,138,829.37 төгрөгийн 1,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,138,829.37 төгрөгийг хариуцагч Б.М нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 713,000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 713,000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 713,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,171.26 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-аас 32,585.63 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 32,585.63 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН