Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/03006

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.А-ийн нэхэмжилсэн 1,900,000 төгрөгийг хариуцагч А.Б хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 475,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 475,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 475,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 475,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-аас 22,675 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 22,675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.А-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ч.БАЯРСҮРЭН