Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/03000

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлага болох 7,615,764 төгрөгийг хариуцагч Б.А хүлээн зөвшөөрч, 12 сарын хугацаанд сар болгон 634,647 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг нэхэмжлэгч ХХК зөвшөөрсөн тул зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-ээс 68,405 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 68,405 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН