Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2018/ДМШ/22

 

Э.П, Н.Х, Ц.Б, П.Днарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж,

ерөнхий шүүгч Ж.Баттогтох, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 Прокурор Ц.Сайнхүү

Шүүгдэгч П.Дашнямын өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нарыг оролцуулан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дүгээр сарын 03-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Дын өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн давж заалдах гомдлоор Э.П, Н.Х, Ц.Б, П.Днарт холбогдох 1816000350028 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, халх, эрэгтэй, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 22 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, ээж, аав хоёрын хамт Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт оршин суудаг, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Эын П, РД:,

Монгол улсын иргэн, халх, эрэгтэй, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, 1993 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 25 настай, бүрэн дунд боловсролтой, авто фермер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмээ, 3 дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 6-30 тоотод оршин суудаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд нь 2016 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял авсан, ялаа биеэр эдэлсэн, Ш овогт Нн Х, РД:

Монгол улсын иргэн, халх, эрэгтэй, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, 1983 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 35 настай, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, муухан уншина, бичиж чадахгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой 2 ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багт оршин суудаг, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд нь 2012 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, Б овогт Цийн Б,

Монгол улсын иргэн, халх, эрэгтэй, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 34 настай, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багт оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, сумын сайн малчин болж байсан, одоо мал малладаггүй, А овогт Пийн Д, нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө П.Дын 34-54 ГАА улсын дугаартай УАЗ пургон маркийн автомашинаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас тус аймгийн Халиун сумын Олонбулаг багруу очиж иргэн З.Уын өмчлөлийн хар зүсмийн 1 тооны атан тэмээг хулгайгаар төхөөрч, махыг нь уг автомашинд ачиж авчран 2018 оны 02 дугаар сарын 11-ний өглөө махны ченж Б.Лнд худалдсан,

Шүүгдэгч Э.П, Н.Х, П.Д нар бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө П.Дын 34-54 ГАА улсын дугаартай УАЗ пургон маркийн автомашинаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас тус аймгийн Халиун сумын Олонбулаг багийн Хашаатын худаг гэх газар руу очиж иргэн Д.Эийн өмчлөлийн хар зүсмийн 1 тооны атан тэмээг хулгайгаар төхөөрч, махыг нь уг автомашинд ачиж авчран 2018 оны 02 дугаар сарын 13-ны өглөө махны ченж Б.Дт худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж овогт Эын П, Ш овогт Нийн Х, А овогт Пийн Д, Б овогт Цийн Б нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пыг 450 цагийн хугацаагаар, шүүгдэгч П.Дыг 420 цагийн хугацаагаар, шүүгдэгч Н.Х, Ц.Б нарыг тус бүр 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дын цагдан хоригдсон 2 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 16 цагаар тооцож, шүүгдэгч П.Дын нийт эдлэх ялыг 404 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П, П.Д, Н.Х, Ц.Б нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт танилцуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 34-54 ГАА улсын дугаартай УАЗ-2202 пургон маркын автомашиныг эзэмшигч, иргэний нэхэмжлэгч Т.Мт олгож, шүүгдэгч Э.П, П.Д нараас тус бүр 1.000.000 төгрөг, шүүгдэгч Н.Х, 3 Ц.Б нараас тус бүр 750.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт олгох албадлагын арга хэмжээ хэрэглэхийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П, П.Д нараас тус бүр 15.000 төгрөг, шүүгдэгч Н.Х, Ц.Б нараас тус бүр 10.000 төгрөгийг тус тус шинжээчийн зардалд гаргуулж хөрөнгийн үнэлгээчин Р.Цанжидмаагийн “Угалз Мэргэн” ХХК-ний 5337053158 дугаартай дансанд олгохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөлөрдөг дээрээ 8-н тоо тамгатай, хар зүсмийн тэмээний шир 1 ширхэг, зөв талын чихэн дээрээ даавуу сүвэлж байсан оромтой, ацан буйлтай тэмээний толгой 1 ширхэг, УАЗ-2202 пургон маркын автомашины бензиний савны төмөр таг 1 ширхэг зэргийг устгаж, бичлэг бүхий 2 CD-г хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргахыг дурдаж, Энэ хэрэгт шүүгдэгч Э.П, Н.Х, Ц.Б нар цагдан хоригдоогүй, тэдгээрийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, тэдгээрийн хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч нарт хохирлыг бүрэн төлсөн зэргийг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.П, Н.Х, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Дын өмгөөлөгч Ж.Дорждэрэм давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дүгээр сарын 03-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 2 буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 34-54 ГАА улсын дугаартай УАЗ-2202 пургон маркын автомашины эзэмшигч иргэний нэхэмжлэгч Т.Мт олгож, машины үнийн 3500000 төгрөгийг шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон байдлыг харгалзан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

Мөн тогтоох хэсгийн 5-д Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машины үнийг шүүгдэгч нараас гаргуулж улсын төсөвт олгох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй хэмээн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсвэл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг эсхүл бусдад учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогоос албадан гаргуулна.

Мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэсэн хуулийн зохицуулалтын дагуу шүүгдэгч нар нь хохирогчид бүх хохирлыг төлж барагдуулсан байдаг. Мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тухайн автомашин нь бусдын өмчлөлд байсан нь тогтооогдсон бөгөөд иргэний нэхэмжлэгчийн өмчлөлд буцаан өгөхөөр шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг буруу 4 тайлбарлаж шүүгдэгч нараас машины үнийг хуваан гаргуулж улсын орлогод оруулж байгаа нь хуульд нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Прокурор Ц.Сайнхүү: Дээрх хэрэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг анхан шатны шүүхээс шүүгдэгч нараар хуваан гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эд мөрийн баримт гэж юу юм бэ гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар тооцно гээд хуульчилсан.

Дээрх хуулийн заалтын дагуу мөрдөгчөөс тухайн шүүгдэгч нарын мах ачиж явсан тээврийн хэрэгсэл буюу пургон маркийн авто машиныг эд мөрийн баримтаар тооцож хураан авах саналыг прокурорт 3 дугаар сарын 12-ны өдөр гаргасан байдаг.

Прокурор мөрдөгчийн саналыг үндэслээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлд зааснаар эд мөрийн баримт болох учраас тухайн эд мөрийн баримтыг хураан авах зөвшөөрлийг мөн 03 дугаар сарын 12-ны өдөр олгосон байдаг.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дээр гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэдэгт юуг оруулах юм бэ гэдгийг зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан тээврийн хэрэгслийг ойлгоно гэж заасан байна. Дээрх заалтын дагуу шүүгдэгч нарын унаж явсан тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэдэг ойлголтод хамаарч байна гэж үзэж байгаа. Мөн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж заасан байгаа.

Дээрх хэргийн тухайд шүүгдэгч нар хохирогч нарыг хохиролгүй болгосон. Хураан авсан хөрөнгө орлогоос хохиролд шилжүүлэх зүйл байхгүй учраас улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байна гэж үзэж байгаа.

Тийм учраас анхан шатны шийтгэх тогтоол хууль ёсны буюу үндэслэлтэй гарсан гэж үзээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санал дүгнэлтийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 Шүүгдэгч Э.П, Н.Х, П.Д нар нь бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө П.Дын 34-54 ГАА улсын дугаартай УАЗ пургон маркийн автомашинаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас тус аймгийн Халиун сумын Олонбулаг багруу очиж иргэн З.Ууганбаярын өмчлөлийн хар зүсмийн 1 тооны атан тэмээг хулгайгаар төхөөрч, махыг нь уг автомашинд ачиж авчран 2018 оны 02 дугаар сарын 11-ний өглөө махны ченж Б.Лнд худалдсан,

Шүүгдэгч Э.П, Н.Х П.Д нар бүлэглэн 2018 оны 02 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө П.Дын 34-54 ГАА улсын дугаартай УАЗ пургон маркийн автомашинаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас тус аймгийн Халиун сумын Олонбулаг багийн Хашаатын худаг гэх газар руу очиж иргэн Д.Эийн өмчлөлийн хар зүсмийн 1 тооны атан тэмээг хулгайгаар 5 төхөөрч, махыг нь уг автомашинд ачиж авчран 2018 оны 02 дугаар сарын 13-ны өглөө махны ченж Б.Дт худалдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч Э.Пын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2018 оны 02 дугаар сарын 10-ны шөнө П.Д, Ц.Б хоёртой Халиун сумын Олонбулагийн 5 толгой гэх газар руу очоод сайр дотор байсан тэмээнээс нэг тэмээ барьж авч нядлаад 2 дугаар сарын 11-ний өглөө 8 цагийн үед хойд толгойд байдаг Л аваачиж өгсөн. 1 килограммыг нь 2000 төгрөгөөр өгөөд нийт 445.000 төгрөг болсон... дараа нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Н.Х, П.Д бид гурав Халиун сумын Олонбулаг багт Хашаатын худаг гэдэг газар тэмээнүүд байсан. Тэмээнүүдийг хашаа руу оруулаад нэг тэмээ барьж авч Н.Хийг доош нь хөтлөөд яв гээд Н.Х доош нь хөтөлж яваад бид хэд нядлаад ачиж орж ирээд өглөө 7 цаг өнгөрөөд Д эгчтэй яриад махан дээр аваачиж өгөөд 630.000 төгрөг болоод 210.000 төгрөгөөр хувааж авсан... Хохирогч Эт Н.Х 400.000 төгрөг, би 900.000 төгрөг нийт 1.300.000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч П.Дын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 02 дугаар сарын 11-ний шөнө Э.П, Б /Б/ бид гурав Таван толгой гэдэг газар руу ороод тэнд хэвтэж байсан тэмээнээс нэг тэмээ аваад аймаг руу ачиж орж ирээд Л гэдэг хүнд өгсөн.

Хулгайн тэмээ гэдгийг мэдсэн. Мөрдөн байцаалтын шатанд айгаад худлаа хэлсэн. Эхний хулгайлсан тэмээнээс 150.000 төгрөгийг авсан. Хохирол төлж барагдуулсан. У-т 800.000 төгрөг өгсөн. Цаашид хулгай хийхгүй. Гэм буруугаа хүлээж, гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ц.Бын анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 02 дугаар сарын 10-ны шөнө П.Д, Э.П бид гурав Олонбулаг баг руу явж нэг тэмээ алсан. 2 дугаар сарын 11-ний өглөө ирээд тэмээний махаа хойд толгойд Л гэдэг хүнд өгсөн.

Хохиролд нийт 500.000 төгрөгийг Ууганбаярын эгчид өгсөн. 5 дугаар сарын 01-ний өдөр 300.000 төгрөг, өчигдөр 200.000 төгрөг төлсөн. Цаашид хулгай хийхгүй. Хулгайн тэмээ гэдгийг мэдсэн.

Мөрдөн байцаалтын шатанд айгаад мэдээгүй гэж хэлсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Хийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн Э.П руу залгасан утсаа аваагүй. Байж байтал Э.П залгасан хойд толгойд айлд байна. Чи хүрээд ирэх үү гэхэд ирсэн гараад хоёулаа уулзаатхая гээд гарсан.

Нэг юманд яваад ирье жоохон мөнгөний хэрэгтэй байна гэхээр нь би тэгье гээд Дашням руу залгасан. Д захын ард байна гээд Дтай уулзаад явахаар болсон. Тэгээд Халиун сумын чулуутай газар нэг тэмээ аваад нядалж аваад энд ирээд махны ченж Д гэдэг хүнд өгсөн.

Би 210.000 төгрөг гардаж авсан. Миний буруу хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Эмээгээсээ 400.000 төгрөг авч хохирогчид төлсөн...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч З.Ууганбаярын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...би хөдөөгүүр явж өөрийн тэмээнүүдээ бүртгэхэд нэг тооны хар зүсмийн ат байхгүй байсан. О-н хашаанд байх тэмээний арьсыг үзэхэд манай тэмээ мөн байсан. Содон шинж тэмдэгүүд нь бүгд байсан...” гэсэн мэдүүлэг /1хх44-45рт/,

Хохирогч Д.Эийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би Халиун сумын Олонбулаг багт байх малдаа явж байхад манай багийн иргэдийн төлөөлөгч дарга Х гэх хүн залгаад хэсгийн төлөөлөгч 2 чихэндээ ногоон даавуутай, урд талын бөх зөв талдаа гурил ороосон 1 6 тооны ат нядлагдсан байна. Уг тэмээний эзнийг нь хайгаад байна.

Танай тэмээ мөн үү гэж асуусан. Тэгээд би хэсгийн төлөөлөгчийн зааж өгсөн газар очиж үзэхэд манай тэмээ мөн байсан. Манай тэмээ хөлөрдөг дээрээ саран дотор дэгэрээтэй, зөв талын чих хойноосооо догол, буруу талын чих урдаасаа догол, 2 чихэндээ ногоон даавуутай, урд бөх нь гурилаар ороосон, том хар ат байсан. Энэ ат нь манай ботгон ат юм...” гэсэн мэдүүлэг /1хх48-49рт/,

Гэрч Б.Лийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 8 цагийн үед захруу явах гэж байхад хашааны гадаа цагаан өнгийн пургон машин ирсэн... 1 килограмм махыг 2000 төгрөгөөр бодож авсан. П үдээс хойш ирж мөнгөө бэлнээр авья гэсэн. Би махны мөнгө гэж 430.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-64рт/,

Гэрч Б.Дийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 02 дугаар сарын 12-нд танихгүй нэг дугаараас залгаад тэмээний мах өгөх гэсэн юм гэсэн... тэмээний махыг нь машинаас буулгаад махаа оруулах гэтэл жолооч нь байхгүй байсан. Тэгээд манай нэг дүү Х ороод ирсэн. Надад мах өгч байгаа залуу би туслуулах гэж авч ирсэн юм гэж хэлсэн. 1 килограмм махыг 1800 төгрөгөөр бодож 300 орчим килограмм махны үнэ 600.000 орчим төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-72рт/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. Өмгөөлөгч Ж.Дорждэрэмээс анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 34- 54 ГАА дугаартай УАЗ пургон автомашиныг иргэний нэхэмжлэгч Т.Мт олгож, шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдсэн оролцоог харгалзан маши ны үнэ болох 3500000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгох үндэслэлгүй гэх утгаар ойлгогдож байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1. " Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна." Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2." Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж" ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3."... Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ. " гэж хуульчилжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 34-54 ГАА дугаартай УАЗ пургон автомашиныг иргэний нэхэмжлэгч Т.Мягмарт олгож, шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдсэн оролцоог харгалзан машины үнэ болох 3500000 төгрөгийг хувиарлан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь Эрүүгийн 7 хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Дын өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Дын өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянаншийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөлбайдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичихэрхтэйг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Ч.ЭНХТӨР