Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/02982

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага болох 624,780 төгрөгөөс хариуцагч П.Д 400,000 төгрөг төлж барагдуулсан, 224,780 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг нэхэмжлэгч СӨХ зөвшөөрсөн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,393 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Д-ээс 9,696.5 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 9,696.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч СӨХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН