Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/02941

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 106,752,000 төгрөгөөс гэрээний үндсэн төлбөрт 71,168,000 төгрөг, алданги төлбөрт 17,792,000 төгрөг, нийт 88,960,000 төгрөгийг хариуцагч ХХК нь 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлсөн тохиолдолд үүрэг дуусгавар болно, төлөөгүй тохиолдолд гэрээний үндсэн төлбөрт 71,168,000 төгрөг, алданги төлбөрт 35,584,000 төгрөг, нийт 106,752,000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 691,710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 345,855 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 345,855 төгрөгийг тус тус гаргуулан ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН