Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2024/00547

 

 

 

 

   2024              01             26                                       184/ШШ2024/00547

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******* дүүрэг, *******,******* ******* тоот хаягт оршин суух, ******* ******* овогт *******ийн ******* /РД:*******/-н нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, оролцож, нарийн бичгийн дарга Ж.Есүхэйбаярхүү тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ын ын төвд 1990 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 32 тоот тушаалаар тир зохион байгуулагчаар ажилд орсон. Тус төвийн захирлын 1993 оны 12 дугаар сарын 28-ний өдөр ажлаа өгсөн. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болоход ажилсан жил хүрэхгүйд хүрээд байна. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, гарсан тушаал байхгүй. Иймд ын ын төв клубт 1990 оны 11 дүгээр сарын 13-ний өдрөөс тир зохион байгуулагчаар 1993 оны 12 дугаар сарын 28-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

Хүсэлт гаргагч Д.******* нь ******* дүүрэг, *******,******* ******* тоотод оршин суудаг болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.6-т зааснаар хүний ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болохоор заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоохдоо онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.

Хүсэлт гаргагч 1990 оны 11 дүгээр сарын 13-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 28-ний өдөр хүртэлх хугацаанд ын ын төвд тир зохион байгуулагчаар ажиллаж байсан нь түүний 1989 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Батлан хамгаалах яамны боловсон хүчний хэлтсээс 247128 дугаартай нээсэн хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон болон чөлөөлсөн тушаалуудыг тэмдэглэсэн бичилт, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч С., Ж. нарын дээрх хугацаанд хамт ажиллаж байсан талаар мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Д.*******тай хамт ажиллаж байснаа гэрчлэхээр гэрч С. нь хөдөлмөрийн дэвтэр, Ж. нь ажилд томилсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг нотлох баримтын шаардлага хангаж ирүүлснийг гэрчийн мэдүүлгийг нотолсон баримт гэж үнэлэв.

Иймд хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр, түүний тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн Д.*******ыг ын ын төвд тир зохион байгуулагчаар 1990 оны 11 дүгээр сарын 13-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 28-ний өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* ******* овогт *******ийн ******* /РД:*******/-г 1990 оны 11 дүгээр сарын 13-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 28-ний өдөр хүртэлх хугацаанд ын ын төвд тир зохион байгуулагчаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                                                                                                   

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ЦОЛМОН