Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/02940

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 7,202,467.11 төгрөгөөс хариуцагч Ж 500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хариуцагч Д 6,702,467.11 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 702,467.11 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хариуцагч нар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,189 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 65,094.5 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 65,094.5 төгрөгийг тус тус гаргуулан ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН