Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/02938

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч  ХК-ийн нэхэмжилсэн 16,607,982 төгрөгийг хариуцагч С хүлээн зөвшөөрч, төлбөрийг 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн төлж, эхний 6 сард сар бүр 500,000 төгрөг, 7 дахь сараас эхлэн сар бүр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С-ээс 120,500 төгрөгийг, үлдэх 120,500 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулан  ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ  Ч.БАЯРСҮРЭН