Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 0339

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгч Ч.Цагаанбаньд, И.Цогтбаатар нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Цагаанбаньд, И.Цогтбаатар нарт холбогдох эрүүгийн 1725002650120 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1.Бөртэ овгийн Чимэддоржийн Цагаанбаньд, Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, 100 айл 8А тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД: ФД76110416/

 

2.Монгол овгийн Ивановын Цогтбаатар, Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг, Дэнжийн 25-03 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: АБ77010811/

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч И.Цогтбаатар, Ч.Цагаанбаньд нар нь 2017 оны 09 сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн 100 айл гэх газарт хоорондоо маргалдан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ч.Цагаанбаньдын ... “Цогтбаатар манай хашаанаас гарч ирээд чи намайг хутга барьж алах шахлаа гээд дахин барилцан аваад зодолдсон. Энэ үед манай хажуугийн айлын хүн болох Ганзориг хүрч ирээд салгах гээд дийлэхгүй байтал сангийн ажилтан Ганзориг цуг ажилладаг Батбаяр гэх хүнтэй ирээд бид хоёрыг салгасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13-р хуудас/

 

2. Хохирогч И.Цогтбаатарын ... “Хажуу талаас нэг хүн миний нүд рүү цохиж унагаад дээрээс баахан цохихоор нь би хэсэг зодуулж байгаад төв зам руу зугтсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/

 

3. Гэрч О.Сүхбаатарын ... “Цогтбаатар Цагаанбаньд хоёр хоорондоо барилцан зууралдаад нэг нэгийгээ цохиод байхаар нь би салгах гээд дийлэхгүй байж байтал манай хажуугийн хүн болох Ганзориг хүрч ирээд бид хоёр нийлэн тэр хоёрыг салгах гээд дийлэхгүй байтал сангийн ажилтан нөгөө Ганзориг цуг ажилладаг нэг залуутай ирээд салгасан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-р хуудас/

 

4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 сарын 27-ны өдрийн 818 дугаартай шинжээчийн дүгнэлтийн ... “И.Цогтбаатарын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, нүүр болон хуйх хэвлийд зөөлөн эдэд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн гарын эрхий хуруунд 2 тооны шалбархай зэрэг гэмтэл үүсчээ.  Шалбархай нь үзүүр ирмэгтэй зүйлийн 2 удаагийн зүсэх, зүсэгдэх, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт, хамрын таславчийн муруйлт нүүр болон хэвлийд зөөлөн эдэд цус хуралт, зүүн гарын эрхий хуруунд 2 тооны шалбархай нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн байна” ... гэсэн дүгнэлт. /хх-ийн 22-р хуудас/

 

5. Орхон аймгийн шүүх шинжилгээний албаны 2017 оны 09 сарын 28-ны өдрийн 822 дугаартай шинжээчийн дүгнэлтийн ... “Ч.Цагаанбаньдын биед хэлний хөвчинд язралт, 2 гарын бугалга, хүзүүнд зөөлөн эдэд 7 тооны цус хуралт, баруун тохойд 2 тооны зулгаралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох, базах базагдах хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байна” .. гэсэн дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/ болон  И.Цогтбаатар, Ч.Цагаанбанди нарыг яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх 16-р хуудас/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 33, 38-р хуудас/ зэргийг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч И.Цогтбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цагаанбаньдаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Ч.Цагаанбаньд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цогтбаатараас нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон. Ял шийтгэл оногдуулах үндэстэй” гэв.

 

   Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч  И.Цогтбаатар, Ч.Цагаанбаньд нар нь 2017 оны 09 сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн 100 айл гэх газарт хоорондоо маргалдан харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч И.Цогтбаатар, Ч.Цагаанбаньд нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүх шинжилгээний 818, 822 дугаартай дүгнэлтүүд, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

                     Шүүгдэгч И.Цогтбаатар, Ч.Цагаанбаньд нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, тэдэнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Монгол овогт Ивановын Цогтбаатар, Бөртэ овогт Чимэддоржийн Цагаанбаньд нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И.Цогтбаатар, Ч.Цагаанбаньд нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч И.Цогтбаатар, Ч.Цагаанбаньд нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Цогтбаатар, Ч.Цагаанбаньд нарт урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС