| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/02981/И |
| Дугаар | 102/ШШ2024/02626 |
| Огноо | 2024-05-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2024/02626
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 6,021,470.72 төгрөгийг хариуцагч А.Н хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн, сар бүр 752,683 төгрөгөөр 8 сарын хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,294 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Н-аас 55,647 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 55,647 төгрөгийг тус тус гаргуулан ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН