Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/02531

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлага болох 26,297,896.31 төгрөгийг хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 3 хуваан төлж барагдуулахаар зөвшөөрснийг нэхэмжлэгч ХХК зөвшөөрсөн тул зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,639.48 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 179,819.74 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 179,819.74 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН