Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0921

 

 

 

 

 

      2023        12           04                                   128/ШШ2023/0921

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын дүгнэлттэй, Хотын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Ё.... холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Ө... шүүхэд гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн **** дүгээр прокурорын дүгнэлтдээ: “Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан №00***** дугаартай шийдвэрийн олсон нь хэсгийн, шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалтыг тус тус 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Хариуцагч Хотын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Ё***** шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

Хотын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Ё***** би Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Ө**** 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн **** дүгээр тоот прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

   Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын дүгнэлтээр Хотын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Ё**** холбогдуулан Хотын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Ё**** 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №00**** дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан №0072827 дугаартай шийдвэрийн олсон нь хэсгийн, шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалтыг тус тус 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 гэж өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй”, 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.

Иймд Хотын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Ё***** нь Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн **** дүгээр прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын газрын Хотын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Ё**** Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан №00**** дугаартай шийдвэрийн олсон нь хэсгийн, шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалтыг тус тус 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 гэж өөрчлүүлэх прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг Хотын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Ё**** Зөрчлийн тухай хуулийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан №00**** дугаартай шийдвэрийн олсон нь хэсгийн, шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл заалтыг тус тус 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 гэж өөрчлүүлэх тухай Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн *** дүгээр прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                           С.ГАНБАТ