Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржготовын Чанцалням |
Хэргийн индекс | 128/2021/0064/З |
Дугаар | 128/ШШ2023/0781 |
Огноо | 2023-10-25 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2023/0781
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х хязгааргүй алхам төв НҮТББ /РД:4261097/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Баярсайхан
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Саранмандах
Хариуцагч: Э... з... х... с...
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхтөр, Б.Билгүүннаран, Ц.Должинсүрэн
Гуравдагч этгээд Тахилт хайрхан транс ХХК /РД:6284655/,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэсайхан нарын хоорондын Үндэсний хөгжлийн газар болон Тахилт хайрхан транс ХХК нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан "Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төслийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлийг илт хууль бус болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Баярсайхан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Саранмандах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Буян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүннаран, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Хил хязгааргүй алхам төв НҮТББ нь Э з, х с-д холбогдуулан Үндэсний хөгжлийн газар болон Тахилт хайрхан транс ХХК нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан "Тавантолгой - Манлай - Ханги чиглэлийн авто зам төслийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах- барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх заалтад заасныг зөрчсөн гэх үндэслэлийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.
2. Нэхэмжлэгч Үндэсний хөгжлийн газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2277 дугаар захирамжаар хариуцагч Үндэсний хөгжлийн газрын эрх залгамжлагчаар Төрийн худалдан авах ажиллагааны газар гэж сольж, шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2023/5893 дугаар захирамжаар Эдийн засаг, хөгжлийн сайдаар хариуцагчийг сольсон байна.
3. Нэхэмжлэгч төрийн бус байгууллага нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газарт гомдол гаргаж, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хариу авч 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
1/Концессын гэрээ байгуулахдаа шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн,
2/Концессын гэрээ нь хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн илт хууль бус гэж,
3/Хүрээлэн буй орчны асуудал ноцтой зөрчигдсөн байгаа гэжээ.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Баярсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Концессын гэрээг байгуулахдаа 2 аймгийн 4 сумын нутаг дэвсгэр дээр дайран өнгөрч байгаа зам. Зам дагуу амьдарч байгаа малчин айл, иргэдэд энэ талаар мэдээлэл өгөөгүй, мэдээллээр хангаагүй, энэ талаар сонсох ажиллагаа явуулаагүй гэсэн байдаг. Иргэдээс гадна улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар, Цогтцэций сумын шанх уул, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ирвэлийн зоо, Мөн манлай суман дахь Юнискогийн тусгай хамгаалалтад орохоор бүртгэгдэж байгаа шар цавын үлэг гүрвэлийн олдвор, мөн археологи, фалинтлогийн тодорхой олдворуудыг дайран өнгөрч байгаа. Мөн Хатанбулаг сумын иргэд болон байгаль хамгаалах бага дархан цаазат газрын хооронд Монгол Улсын нийт Хулангийн 80 хувь нь оршдог. Бэлчээр нутгийн хувьд тасалдаж байгаа. Ийм олон асуудлууд хөндөгдөж байгаа тул талууд урьдчилан мэдэгдэж, маршрутыг тогтоох, концессын гэрээ байгуулахаас өмнө энэ үйл явцыг хийх байсан гэж үзэж байна. Энэ асуудлаас болж одоог болтол Монголын төмөр зам барьсан хажуугаар энэ компани замаа барихдаа техникийн зам нэртэй шороон замаар нүүрс тээвэрлэсээр байгаа. Дорноговь талдаа зам тодорхой хэмжээгээр баригдаж байгаа. Гэхдээ замын хажуугаар тоос шороо босгосон, шороон замаар тээвэр хийж байгаа нь хэвээр байгааг Хатанбулаг сумын иргэд мэдээлж байна. Өмнөговь талдаа одоо болтол зам тавиагүй байгаа. Гэрээгээр 2,5 жилд багтаан зам барьж дуусна гэсэн. Зам тавих асуудлын хувьд бид маргахгүй байгаа. Анхнаасаа энэ олон байгаль экологийн асуудал, иргэдийн асуудлыг сонсож, мэдээлэл хүргэж байж концессын гэрээ байгуулах байсан гэж үзэж байгаа гэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Буян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хил хязгааргүй алхам НҮТББ нь 2006 онд байгуулагдсан. Захиргааны хэргийн шүүхэд нийтийн эрх ашгийг хамгаалахаар нэхэмжлэл гаргаж этгээд өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан шаардлагыг хангасан байх ёстой. Манай төрийн бус байгууллага энэ шаардлагыг хангасан талаар товч ярья. Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны дүрмийн зорилго нь өөрөө манай нэхэмжлэлийн шаардлагатай нийцэж байгаа нь хэрэгт авагдсан тухайн төрийн бус байгууллагын дүрмээр харагддаг. Мөн хоёр дахь шаардлага нь тухайн төрийн бус байгууллага нь уг үйл ажиллагаагаа сүүлийн 3 жил тасралтгүй явуулсан байх ёстой гэх шаардлага тавигдсан. Энэ тасралтгүй явуулсан шаардлагыг хангаад бид жил болгон хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тайлангаа тайлагнадаг. Үүнийг нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Хил хязгааргүй алхам НҮТББ нь өмнө нь хэд хэдэн удаа захиргааны хэргийн шүүх дээр хүрээлэн байгаа орчны асуудлаар байгаль орчныг хамгаалахаар хэд хэдэн удаа нэхэмжлэл гаргаад амжилттай нийтийн эрх ашгийг хамгаалж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүннаран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Таван толгой Ханбогд Ханги чиглэлийн хатуу хучилттай замыг 2010 онд Монгол Улсын Засгийн газраас 198 дугаар тогтоолоор төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад бүртгэсэн. Уг концессын зүйл дээр сонгон шалгаруулалт зарлахад Нако гэх компани шалгараад 2014 онд гэрээ байгуулах эрхийг Монгол Улсын Засгийн газраас олгосон. Тухайн компани нь Монгол Улсын Засгийн газраас баталгаа шаардсан тул концессын гэрээг байгуулаагүй. Цаашлаад 2018 онд Нако гэх компани Засгийн газраас баталгаа шаардахгүй концессын гэрээг явуулъя гэсэн. Гэхдээ Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 73 дугаар тогтоолоор Таван толгой нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр арга хэмжээ авч, уг арга хэмжээний дагуу шууд гэрээ байгуулах эрхийг Үндэсний хөгжлийн газарт олгосон. Үүний дагуу 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Үндэсний хөгжлийн газар өөрийн цахим сайтдаа шууд гэрээ байгуулах урилгыг байршуулсан.
Үүний дагуу Ханкиндс энержи эко транс, Тахилт хайрхан транс гэсэн 3 хуулийн этгээд шалгарсан. Үүнтэй холбогдуулаад Үндэсний хөгжлийн газар болон Уул уурхайн яам, Зам тээврийн хөгжлийн яам хамтарсан Үндэсний хөгжийн газрын даргын 2019 оны А/18 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулаад тус 3 төрийн байгууллагыг оролцуулан ажлын хэсэг байгуулан шууд гэрээ байгуулах компанийг сонгон шалгаруулахаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэгсийн явцад Ханкиндс Энержи эко транс, Тахилт хайрхан транс ХХК гэсэн 3 компаниас Ханкиндс ХХК нь тухайн концессын гэрээний шаардлагыг хангаагүй. Энержи эко транс, Тахилт хайрхан транс гэсэн компаниудтай шууд гэрээ байгуулах хүсэлтийг явуулсан. үйл ажиллагаа явуулсан байдал, үр ашигтай үйл ажиллагааг явуулж чадна гэх эдийн засгийн тооцооллыг гаргаад Тахилт хайрхан транс ХХК-тай шууд гэрээ байгуулахаар 2019 06 14-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт танилцуулсан. Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 238 дугаар тогтоолоор концессын гэрээ байгуулах Тахилт хайрхан транс ХХК-тай шууд гэрээ байгуулах эрхийг Үндэсний хөгжлийн газарт олгосон. Үүний дагуу концессыг гэрээг байгуулсан. Сонсох ажиллагаа явуулаагүй гэдэг асуудлын хувьд хавтаст хэрэгт тусгагдсан тухайн 2 аймаг, 4 сумын Засаг дарга нар захирамж аваад тухайн концессын гэрээг байгуулж болно, концессын гэрээг байгуулахад татгалзах зүйлгүй гэдэг. Тухайн Засаг дарга нар аймаг, сумдаа төлөөлөөд концессын гэрээнд зааснаар цаашдаа үйл ажиллагаа явуулж болно гэж шийдсэн гэж үзэж байгаа учраас сонсох ажиллагаа явуулсан гэж үзэж байна гэжээ.
8. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Манай компанийн ажил замын төслийн 83,5 хувьтай явагдаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс нүүрс зөөдөг гэж ярьж байх шиг байна. Манай компани ямар нэгэн нүүрс зөөдөг үйл ажиллагаа явуулдаггүй. Нүүрс зөөдөг нэг ч машин бүртгэгдээгүй. Зам барихад шаардлагатай хайрга, чулуу зөөж байгаа. Замын чиглэл, трансыг нэхэмжлэгчийн зүгээс ярьж байна. Хуулийн дагуу Зам тээврийн яам чиглэл трансыг баталдаг. Манай компани чиглэл, трансын дагуу зам барих үйл ажиллагааг явуулж байгаа. Түүнчлэн Газрын тухай хууль зөрчсөн гэдэг асуудлын хувьд тухайн аймгийн Засаг дарга нар батлагдсан трансын дагуу газар олгох зөвшөөрлийг олгодог. Ийм учраас газрыг зөрчиж авсан зүйл байхгүй. Бусдаар хариуцагч талтай санал нэг байна. Нэхэмжлэгчийн зүгээс замын ажил 80 хувьтай явагдаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж байна. Нийт замын үлдсэн 20 хувь байгаа. Үндсэн далан тавих, гүүр үер зайлуулах байгууламж барих асуудалд замын ихэнх ажил явж байгаа. Замын ажил 80 хувьтай явж байгаа гэх мэдээллийг авсан. Нэхэмжлэгчийн зүгээс өнгөрсөн жилийн 8 сард очиж харсан гэж тайлбарласан. Тэр үеэс хойш маш олон ажил хийгдсэн. 5 километрт байгаа айлуудаар явж уулзалт зохион байгуулалт хийсэн. Бүр ойрхон байгаа айлуудтай тодорхой хэмжээний нөхөн төлбөр өгөх үйл ажиллагааг хийсэн. Түүнчлэн өвөлжөө, хаваржаа дайрсан гэх асуудлын хувьд нэлээд олон айлын өвөлжөө, хаваржааг нүүлгэх ажиллагааг өөрсдийнхөн хүсэлтээр хийсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
1. Шүүх Хил хязгааргүй алхам төв НҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж хуулиар эрх олгогдсон этгээд, энэ хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй уг этгээд дараах шаардлагыг хангасан байна, 18.3.1-т нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх, 18.3.2-д дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх-ыг шаардсан байна.
3. Тэгвэл нэхэмжлэгч Хил хязгааргүй алхам төв НҮТББ нь дээрх хуулийн шаардлагыг хангасан болох нь түүний улсын бүртгэлийн гэрчилгээ, Төрийн бус байгууллагын дүрэм, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6/9620 дугаартай 2016-2019 оныг хүртэлх тайлангаа ирүүлсэн тухай албан бичиг, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 4/7138 дугаартай албан бичигт 2020, 2021, 2022 онуудад үйл ажиллагааны тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул тухайн нэхэмжлэлийн шаардлагаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзлээ.
4. Улсын Их Хурлын 2018 оны "Таван толгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" 73 дугаар тогтоол, Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-ын 20 дахь хэсэг, Засгийн газрын 2019 оны "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах, концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай" 238 дугаар тогтоолуудыг үндэслэсэн Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар болон Тахилт хайрхан транс ХХК-ийн хооронд байгуулсан Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төслийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх /DBOT/ концессын гэрээ 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулж, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр уг гэрээнд тус тус нэмэлт өөрчлөлт оруулсныг,
4.1 Нэхэмжлэгч Хил хязгааргүй алхам төв НҮТББ нь ...Концессын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т концессыг хэрэгжүүлэхэд гуравдагч этгээдийн эзэмшил, ашиглалт, өмчлөлд байгаа газрыг дайран өнгөрөх бол концесс олгохоос өмнө эрх бүхий этгээд буюу зохицуулах байгууллага уг асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэсэн байвал зохино гэж заасан. Гэтэл Үндэсний хөгжлийн газар нь уг захиргааны гэрээг байгуулахдаа Соёлын өвийн тухай хууль, археологийн хүрээлэнгээс гаргасан дүгнэлт, авто замын тухай хуулийн холбогдох заалтууд, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулиудыг зөрчихөөс гадна гуравдагч этгээд нь Үндэсний хөгжлийн газрын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/18 дугаар тушаалын хавсралтад заасан ...сүүлийн 3 жил барилга байгууламж барьсан байх ёстой, төсөл хэрэгжүүлсэн туршлагатай байх... шаардлагыг хангаагүй тул шууд гэрээ байгуулахад тавигдах шаардлагыг хангаагүй... гэж
4.2 Хариуцагчаас ...үйл ажиллагаа явуулсан байдал, үр ашигтай үйл ажиллагааг явуулж чадна гэх эдийн засгийн тооцооллыг гаргаад Тахилт хайрхан транс ХХК-тай шууд гэрээ байгуулахаар 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт танилцуулсан. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 238 дугаар тогтоолоор Тахилт хайрхан транс ХХК-тай шууд концессын гэрээ байгуулах эрхийг Үндэсний хөгжлийн газарт олгосон. Үүний дагуу концессыг гэрээг байгуулсан. Сонсох ажиллагаа явуулаагүй гэдэг асуудлын хувьд хавтаст хэрэгт тусгагдсан тухайн 2 аймаг, 4 сумын Засаг дарга нар захирамж аваад тухайн концессын гэрээг байгуулж болно, концессын гэрээг байгуулахад татгалзах зүйлгүй гэдэг, удаан хугацаанд шороон замаар явж байгаа асуудлыг шийдвэрлэж өгье гэж концессын гэрээ байгуулаад тус замын гүйцэтгэл нь 80 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу концессын гэрээг шүүхээс илт хууль бусад тооцлоо гэж бодоход эргээд энэ замыг буулгах юм уу, эсвэл замын үйл ажиллагааг зогсоох юм уу гэдэг асуудал байна... гэж маргажээ.
5. Анх Таван толгой Ханбогд Ханги чиглэлийн хатуу хучилттай замыг 2010 онд Монгол Улсын Засгийн газраас 198 дугаар тогтоолоор төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад бүртгэж, сонгон шалгаруулалт зарлаж Нако ХХК шалгарсан боловч тухайн компани нь Монгол Улсын Засгийн газраас баталгаа шаардсан тул концессын гэрээг байгуулаагүй,
6. Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 73 дугаар тогтоолоор Таван толгой нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр арга хэмжээ авч, уг арга хэмжээний дагуу шууд гэрээ байгуулах эрхийг Үндэсний хөгжлийн газарт олгож,
7. Үндэсний хөгжийн газрын даргын 2019 оны А/18 дугаар тушаалаар Үндэсний хөгжлийн газар болон Уул уурхайн яам, Зам тээврийн хөгжлийн яам хамтарсан ажлын хэсэг байгуулаад Ханкиндс ХХК, Энержи эко транс ХХК, Тахилт хайрхан транс ХХК гэсэн 3 компаниас Ханкиндс ХХК нь тухайн концессын гэрээний шаардлагыг хангаагүй гэж үзэж, Энержи эко транс ХХК, Тахилт хайрхан транс ХХК гэсэн компаниудтай шууд гэрээ байгуулах хүсэлтийг явуулж, Тахилт хайрхан транс ХХК-тай шууд гэрээ байгуулахаар 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт танилцуулж,
Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 238 дугаар тогтоолоор концессын гэрээг Тахилт хайрхан транс ХХК-тай шууд гэрээ байгуулах эрхийг Үндэсний хөгжлийн газарт олгож,
Маргаан бүхий Концессын гэрээг 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулж,
2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл хангагдсан тухай дүгнэлт гарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
8. Үндэсний хөгжлийн газраас гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төсөл-ийн концессын шууд гэрээний урилгын Техникийн болон Санхүүгийн саналд:
-Сүүлийн 3 жил ижил төстэй барилга байгууламж барьсан, төсөл хэрэгжүүлсэн туршлага удирдлага мэргэжлийн боловсон хүчин техник, технологийн чадвартай байх,
-Сүүлийн 3 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлантай байх гэсэн шаардлагуудыг тавьсан байх ба шууд гэрээ байгуулах эрх олгогдсон гуравдагч этгээд Тахилт хайрхан транс ХХК-ийн хувьд 2018 оны 3 сард байгуулагдаж, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хатуу хучилттай зам тавих зөвшөөрлийг авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх шаардлагыг хангаагүй нь тогтоогдож байна.
9. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Тахилт хайрхан транс ХХК-ийн Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 467 км тусгай зориулалтын хүнд даацын тээврийн хэрэгслийн авто зам барих байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх аргачлалын дагуу ерөнхий үнэлгээ хийхдээ:
9.1 Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1-648, Манлай сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1-243, Ханбогд сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 01/746, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 05/613 дугаартай албан бичгүүдээр ерөнхий үнэлгээ хийлгэхэд татгалзах зүйлгүй талаарх тодорхойлолт болон төсөл хэрэгжүүлэгчийн ерөнхий үнэлгээ хийлгэх тухай хүсэлтийг үндэслэл болгосон байх тул нэхэмжлэгчийн ...Засгийн газар болон Тахилт хайрхан транс ХХК-ийн хооронд байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Концессын гэрээнд орон нутгийн саналыг аваагүй... гэх тайлбар нотлогдохгүй байна..
9.2 Мөн Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 2, 3, 5 дугаар багийн, Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант, Өгөөмөр багийн, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-овоо, Билгэх, Сийрст багийн иргэдийн нийтийн Хурлаар Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 467 км тусгай зориулалтын хүнд даацын тээврийн хэрэгслийн авто зам барих байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын тайланг хэлэлцүүлж тогтоол гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
9.3 Мөн Галба-Өөш-Долоодын говийн сав газрын захиргааны 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 61 дугаартай албан бичигт ...батлагдсан авто замын трассын дагуу технологийн түр зам засах явцдаа Буттайн булгийн голдиролд шороогоор зурвас газарт дүүргэлт хийж өөрчилсөн нь усны урсцад сөрөг нөлөөлөл үзүүлэхээр байсан түр замын дүүргэлтийг засаж, цэвэрлэн гадаргын ус, булгийн ус урсан өнгөрөхөд саадгүй болон тухайн хэсэгт технологийн нөхөн сэргээлтийн ажил хийж гүйцэтгэсэн тайланг ирүүлсэн, Буттайн булгаас хойш 284 метрт төмөр бетон гүүр барих ажил хийгдэж урсцад сөрөг нөлөөлөл үзүүлэхээргүй байна... гэснээс үзвэл байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагаандаа төсөл хэрэгжүүлэгч нөхөн сэргээлтийн ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдож байна.
Гэвч Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т концесс гэж төрийн, эсхүл орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээний үндсэн дээр эзэмших, ашиглах, шинээр бий болгох, шинэчлэн сайжруулах онцгой эрх-ийг заасан байх бөгөөд тухай концессын гэрээний хувьд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т "Барих-ашиглах-шилжүүлэх"концесс эзэмшигч концессын зүйлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, гэрээнд заасан хугацаанд ашиглан, гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлөөр төрийн болон орон нутгийн өмчлөлд шилжүүлэх төрлийн концессын гэрээ байна.
12. Мөн Концессын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-д концесс олгох шийдвэр гаргаж, концессын гэрээ байгуулах эрхийг энэ хуулийн 6.2-т заасан байгууллагад олгох бүрэн эрхтэй төдийгүй концессын гэрээний нэр томьёоны тодорхойлолт, гэрээг тайлбарлах хэсэгт зааснаар зохицуулах байгууллага гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу концессыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл олгох, үнэ тариф тогтоох, концессын зүйл, эсхүл түүгээр үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг батлах мөрдүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагууд байна. 13. Гэрээнд зохицуулах байгууллагуудыг болон тэдгээрийн гэрээгээр хүлээх үүргийг тодорхой заасан, төсөл хэрэгжүүлэх шатанд бүхий л арга хэмжээг авах, төр захиргааны бусад байгууллага, харьяа газартай хамтран ажиллах, гэрээгээр хэрэгжих концессын зүйлийн талаарх орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангуулах үүргийг хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрлийг олгох ажиллагаанд хяналт тавьж, үйл ажиллагааг нь зохицуулж, чиглүүлэх, концессын зүйлийг барьж байгуулах газрын харилцааг зохицуулах, чиг үүрэг хүлээжээ.
14. Өөрөөр хэлбэл Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5-д концессын зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг бол тухайн газрыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу эзэмшүүлж, ашиглуулна" гэсэн хуулиар тогтоосон нөхцөл хангагдаагүй, зам барих газрын эзэмшлийн асуудлыг шийдвэрлэх концессын гэрээний урьдчилсан нөхцөлүүд хангагдахад шаардлагатай, одоо хийгдээгүй байгаа дээрх ажиллагаануудыг шийдвэрлэх, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хангуулах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг зохицуулах байгууллагуудад олгогдсон, энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн үзлэгээр тогтоогдож байна.
Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-д уралдаант шалгаруулалт зарласан боловч санал ирээгүй, эсхүл шаардлагад нийцсэн санал ирээгүй бөгөөд уралдаант шалгаруулалт дахин зарласан ч шаардлагатай хугацаанд санал ирэх магадлал бага гэж эрх бүхий этгээд үзсэн бол мөн хуулийн 17.2-д Шууд гэрээ байгуулах дүгнэлтийг эрх бүхий этгээд гаргаж Засгийн газраас мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Энэ хуулийн 15.3, 17.2, 18.5, 18.6-д заасны дагуу ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Засгийн газар гэрээ байгуулах зөвшөөрлийг эрх бүхий этгээдэд олгоно-оор заасан байх тул Үндэсний хөгжийн газрын даргын 2019 оны А/18 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж Энержи эко транс ХХК, Тахилт хайрхан транс ХХК гэсэн компаниудтай шууд гэрээ байгуулах хүсэлтийг явуулж, Тахилт хайрхан транс ХХК-тай шууд гэрээ байгуулахаар 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт танилцуулж, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 238 дугаар тогтоолоор концессын гэрээг Тахилт хайрхан транс ХХК-тай шууд байгуулах эрхийг олгосноор 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан концессын гэрээг нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны гэрээ гэж дүгнэх боломжгүй байна.
16. Нөгөөтэйгөөр Улсын Их Хурлын 2018 оны 73, Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолын дагуу Таван толгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийг бий болгох зорилгоор Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төслийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, Тахилт хайрхан транс ХХК нар байгуулсан, уг гэрээний дагуу хэрэгжих төслийн дагуу ашигт малтмалын болон нийтийн хэрэгцээний тээвэрлэлтэд ашиглах 435 км авто замыг барих, ашиглах, арчлах, уг авто замын зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, тээврийн хэрэгслийг саадгүй зорчих нөхцөл боломжоор хангах ажлуудыг хийж гүйцэтгэх концессын гэрээг шүүхээс илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхгүй, авто замын ажлын гүйцэтгэл 80 хувьтай хэрэгжсэн үйл баримттай талууд маргаагүй байна.
17. Харин Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төслийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээ хэрэгжих явцад тухайн орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөнийг эрх бүхий байгууллага тогтоогдвол нөхөн төлбөрийн асуудлаар холбогдох төрийн байгууллагад хандах эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Концессын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, 17.2, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хил хязгааргүй алхам төв НҮТББ-аас Э з, х с-д холбогдуулан гаргасан Үндэсний хөгжлийн газар болон Тахилт хайрхан транс ХХК нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан "Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам төслийг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д зааснаар нэхэмжлэгч Хил хязгааргүй алхам төв НҮТББ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ